Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Лаос улсад бүртгэгдсэн вакцинаас үүдэлтэй полиовирүсээр үүсгэгдсэн дэгдэлтийн мэдээлэл


    2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр вакцинаас үүдэлтэй полиовирүсээр үүсгэгдсэн халдварын тохиолдол Бүгд Найрамдах Лаос улсад бүртгэгдсэн тухай албан ёсоор мэдээлэгдсэнээс хойш 2016 оны 2-р сарын 05-ны өдрийн байдлаар, лабораториор батлагдсан нийт есөн тохиолдол бүртгэгдэж, тэдгээрээс хоёр нь нас бараад байна. Дэгдэлт Болихамсай ба Сайсомбоун гэсэн 2 аймагт анх эхэлж байсан бол улмаар Вентян аймгаас сүүлийн 2 тохиолдол бүртгэгдсэнээр, нийт 3 аймгийн 6 сум лабораторир батлагдсан тохиолдлуудыг мэдээлээд байна.

    Халдварт саа өвчин нь зэрлэг омгийн полиовирүсээр үүсгэгддэг, халдвар авсан 200 хүний зөвхөн нэгд нь л мөчдийн саа саажилт хэлбэрээр илэрч, тэр нь насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй болгодгоороо аюултай өвчин юм. Энэ өвчнөөс сэргийлэх вакцин нь амьд үхүүлсэн полиовирүсийг агуулдаг тул, хэрэв вакцин хийлгэсэн хүүхдийн хажууд вакцин хийлгээгүй дархлал сул хүмүүс байвал вакцин уусан хүүхдийн өтгөнөөр гадаад орчинд ялгарах явцдаа вакцины шинж төрхөө өөрчилсөн вирүс тэдгээр дархлал сул хүний бие махбодид орж, улмаар саа саажилт үүсгэхийг вакцинаас үүдэлтэй полиовирүсийн халдвар хэмээдэг. Дэгдэлтийн үед эрсдэлт бүлгийн хүн амыг нэг сарын зайтайгаар хоёр  удаагийн тунгаар нэмэлт дархлаажуулалт хийхийг зөвлөмж болгодог.

    Вакцинаас үүдэлтэй полиовирүсээр үүсгэгдэх дэгдэлт 2015 онд нийтдээ 5 улс ( Украйн, Мадагаскар, Лаос, Нигер, Гвиней) оронд бүртгэгдсэн. Лаос улсын тухайд, дэгдэлт монг хэмээх үндэсний цөөнх бүлгийнхэнд тархаад байна. Монг үндэсний цөөнх бүлэг нь засгийн газартаа итгэдэггүй учраас товлолын дархлаажуулалтын хамралт байнга бага байдаг бүлэг юм.

   Лаос улсын ерөнхий сайд 2016 оны 1-р сарын 13-ны өдөр тус улсад вакцинаас үүдэлтэй полиовирүсийн халдварын дэгдэлт тархсантай холбоотойгоор, нийгмийн эрүүл мэндийн онц ноцтой байдлыг үндэсний хэмжээнд албан ёсоор зарлаж, 5 заалт бүхий захирамж гаргасан. Лаос улс 10 ба 11-р саруудад анх бүртгэгдсэн 2 аймагт нэмэлт дархлаажуулалт хийж, улмаар 12-р сараас эхлэн нэмэлт дархлаажуулалтыг үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж байна. Энэ оны 2 ба 3-р саруудад дахин нэмэлтээр  дархлаажуулалтхийхээр төлөвлөж байна.

    Түүнчлэн, Лаос улстай хил залгаа Тайланд ба Вьетнам улсуудад зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Вьетнам улс 19 аймгийн бүх сумдад нэмэлт дархлаажуулалт хийхээр төлөвлөөд байна. Харин Тайланд улс нэмэлт дархлаажуулалт хийлгүйгээр, тандалтаа эрчимжүүлэх арга хэмжээ авч байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл