Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын 17 хүний бүрэлдэхүүнтэй баг Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/-т зочилж эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй санхүүжилтийн шинэчлэлт болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний зохион байгуулалттай танилцан, мэдээлэл солилцож, туршлага судлав.
Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд УГТЭ, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн хооронд өнгөрсөн онд хамтран ажиллах гэрээ байгуулж орон нутагт эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх өндөр үр дүнтэй тогтолцоог зохион байгуулахад харилцан туршлага солилцож суралцах, төрөлжсөн мэргэшлийн чиглэлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байран дээр нь сургаж дадлагажуулах, нэн шаардлагатай мэргэшсэн хүний нөөцийн залгамж халааг бэлтгэх ажлыг хийж байгаа билээ.

УГТЭ-д зочилсон Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын баг тус эмнэлгийн хүний нөөц, эрүүл мэнд эдийн засгийн төлөвлөлтийн алба болон эмнэлгийн тусламж үйлчилгээний холбогдох тасгуудын үйл ажиллагаатай танилцаж, дадлага сургалтад оролцлоо.