Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСӨЛД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙГ ШАЛГАРУУЛАХ УРИЛГА


Ажлын байрны шаардлага:
  • Анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр их дээд сургууль төгссөн;
  • Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 6-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Халдварт өвчний чиглэлээр олон улсын төсөлд ажиллаж байсан бол давуу тал болно;
  • Стратегийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хэмжилт, түүний дотор шалгуур үзүүлэлтийг сонгох, зорилтот зорилтыг тодорхойлох, тайлагнах, мэдээллийн сангийн менежмент, ХШҮ төлөвлөгөө боловсруулах зэрэг ажлын туршлагатай;
  • Өгөгдөл цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлан гаргах, стратеги боловсруулах туршлагатай;
  • Статистик мэдээ боловсруулах программ болон хэрэглээний компьютерын программууд дээр сайн ажиллах чадвартай;
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй;
  • Ганцаарчлан болон багаар ажиллах;
  • Ачааллыг төлөвлөж, зохицуулж, зохион байгуулж, тэргүүлэн ажиллах.  
 
Дээрх шалгуурыг хангаж байгаа хүмүүс дараах баримт бичгийг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 17:30 цаг хүртэл Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн Хөтөлбөр зохицуулах нэгжид ирүүлнэ үү.

ТАТАХ

Холбоотой мэдээ, мэдээлэл