Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛЖ БУЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ


Нийгмийн эрүүл мэндийн салбар болон ажилтнуудын хувь нэмрийг олон нийт, оролцогч талуудад сурталчлах зорилгоор Дэлхийн нийгмийн эрүүл мэндийн холбооноос энэ сарын 2-7-нд “Дэлхийн нийгмийн эрүүл мэндийн долоо хоног”-ийг дэлхийн өнцөг булан бүрт “Илүү тогтвортой, тэгш, даван тулах чадвартай эрүүл мэндийн тогтолцоог бий болгох нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.



Энэ хүрээнд өдөр бүр нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэх юм. Өнөөдөр /2023-04-04/-ийн хэлэлцүүлэг “Уур амьсгалын хямралтай тэмцэх нь” сэдвээр өрнөж уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг шийдвэрлэхэд салбарын мэргэжилтнүүд, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тэдэнд мэдлэг олгох, энэ чиглэлд олон нийтийн анхаарлыг хандуулах сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах талаар ярилцлаа.



Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлын нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч цаг агаар эрс дулаарч, мөнх цас, мөсөн голууд хайлж, далай тэнгисийн усны түвшин нэмэгдэн, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсээр байна. Хүний буруутай үйл ажиллагаанаас агаар дахь хүлэмжийн хийн агууламж эрс нэмэгдэж, дэлхийн гадаргын агаарын температур сүүлийн 200 жил буюу 1850-иад оны дундажтай харьцуулахад 1.1 хэмээр нэмэгджээ.



Манай орны жилийн дундаж агаарын температур ойролцоогоор сүүлийн 80 жилд 2.25°C-ээр дулаарсан байна. 1990 оноос хойш агаарын дундаж температурын өсөлт эрчимжсээр хамгийн дулаан жил 2007 онд тэмдэглэгджээ. Харин өнгөрөгч 2019 оны агаарын дундаж температур 1.2°C байсан нь 1940 оноос хойш ажиглагдсан тав дахь дулаан жил байна. Монгол Улс нь газарзүйн байршил, уур амьсгалын нөхцөл, эдийн засгийн салбаруудын бүтэц, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалж уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орнуудын нэгд зүй ёсоор ордог.



Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар нөлөөлдөг бөгөөд шууд нөлөөлөлд Цаг уурын гэнэтийн үзэгдлүүд (шуурга, үер, ган гачиг, хар салхи) ихэссэнээс хүний амь нас хохирох, шууд бус нөлөөлөлд хүнсний хангамж хүрэлцээ багасах, хүнсний аюулгүй байдал алдагдсанаас хоол тэжээлийн дутагдалд өртөх, Шавжаар дамждаг халдварт өвчнүүд нэмэгдэх, Үер усны аюулын улмаас ундны усны эх үүсвэр нян, вирус, шимэгчээр бохирдож урвах тахал,  халдварт шар, суулгалт халдвар хүн амын дунд тархах зэргээр иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт нөлөөлдөг.



Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан эрүүл мэндэд учирч буй шууд хохирлын зардал 2030 он гэхэд жилд 2-4 тэрбум ам.доллар байх төлөвтэй байгааг хэлэлцүүлгийн үеэр хөндөж Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй холбоотой тулгарч буй асуудал хандуулж, харилцан туршлага солилцох, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар нэгдсэн ойлголттой болох нь чухал ач холбогдолтойг ярьж байлаа.



Холбоотой мэдээ, мэдээлэл