Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жон Лангтри өнөөдөр ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаатай уулзлаа. Уулзалтын эхэнд Австрали Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг давтан сургахад ихээхэн дэмжлэг үзүүлсээр ирсэн. Цаашдаа бид олон зүйл дээр хамтран ажиллах сонирхолтой байна. Австрали улс нь уул уурхайн салбарын орчны эрүүл мэндийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн орон гэж ойлгодог. Манай улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд болох орчны бохирдол, халдварт бус өвчин, бэлгийн замын халдварын асуудлаар Австралийн Засгийн газартай хамтран томоохон төсөл хэрэгжүүүлэхэд бэлэн байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга С. Ламбаа илэрхийлсэн юм.
Ноён Элчин сайд уулзалтын үеэр “Монгол Улсад анх удаагаа томилогдож байна. Манай улсын Засгийн газраас “Монголын хавдрын үндэсний зөвлөл” ТББ-тай хамтарч хүний хөхөнцөр вирүсийн вакцины үр дүнг үнэлэх судалгаан дээр дэмжлэг үзүүүлэн хамтран ажиллаж байна. Энэхүү вирусийн чиглэлээр олон жил дагнан ажилласан арвин туршлагатай проф Донованыг Монгол Улсад урьж эрүүл мэндийн салбарын ажиллагсадад зориулсан сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах боломж буй талаараа мэдэгдсэн юм.
Манай судлаачид Австралийн Мельбурны Мурдокийн хүүхдийн судалгааны хүрээлэнгийн проф. Ким Мул Холланд ахлагчтай судалгааны багтай хамтран уушигины хатгалгаа өвчний эсрэг вакцины үр дүнг үнэлэх судалгааг хийж эхлээд байна. Цаашид тус хүрээлэнтэй охидын дундах хүний хөхөнцөр вирүсийн талаарх мэдлэг хандлагыг үнэлж, умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакцины үр дүнг судлах судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болсон байна.