Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ШАСТИНЧУУД ЭРДМИЙН ЧУУЛГАНАА ХИЙЛЭЭ


П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн хүрээнд уламжлал ёсоор зохион байгуулдаг “Эрдмийн чуулган-2023” эрдэм шинжилгээний хурлаа 16 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний энэхүү хурлыг эмч, эмнэлгийн мэргэжилтний эрдэм судлалын ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн мэдлэг ур чадварыг хөгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн “Эрдмийн чуулган-2023”-т эмч мэргэжилтнүүдээс эрдэм шинжилгээ судалгааны 77 өгүүлэл, 44 ховор тохиолдол, 15 онолын сэдэв бүхий бүтээл ирсэн. Эрдмийн чуулганы энэ удаагийн үндсэн илтгэлийг анагаах ухааны доктор, профессор, Монгол-Японы эмнэлгийн дотрын зөвлөх эмч Д.Ичинноров “Уушгины завсрын эдийн эмгэгүүдийн менежмент” сэдвээр тавьсан бол БНСУ-ын Бусаны Үндэсний их сургуулийн Hye Ju Yeo зочин илтгэгчээр оролцлоо.



Эмч, мэргэжилтнүүдийн ирүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдээс шилдэг 15-ыг аман илтгэл, 15-ыг ханын илтгэл хэлбэрээр хэлэлцүүлж, судалгааны ажлын чанар үр дүн, шинэлэг тал, илтгэгчийн ур чадвар, эмнэл зүйн ач холбогдол зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэж шалгаруулахад тэргүүн байрыг их эмч “Д.Жавзан-Орлом  нарын “Уушгины артерийн бүлэнт бөглөрлийн шалтгаан, эмнэлзүйн илрэл болон хүндийн зэргийг үнэлсэн байдал” сэдэвт судалгаа, дэд байрыг их эмч Г.Мижидсүрэн нарын “Титмийн олон судасны эмгэг бүхий зүрхний шигдээстэй эмчлүүлэгчдийн эрт болон хожуу үеийн тавилан ба лабораторийн зарим үзүүлэлтүүд хоорондын хамаарал” сэдэвт судалгаа, удаах байрыг их эмч П.Уугантуяа нарын “Тархины үхэлтэй донор-илрүүлэг, эрхтэн шилжүүлэн суулгалтын үр дүн” сэдэвт судалгааны бүтээлүүд эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Мөн их эмч Д.Дэлгэрцэцэг нарын “Зүрхний зүүн ховдлын булчингийн бэтгийн уйланхай”, их эмч Т.Гэрэлчимэг “УГТЭ-ийн эмч нарын дундах ажлаас халшрах хам шинжийг судалсан нь”, Д.Батбаатар нарын “Хүүхдэд гүн гипотермийн нөхцөлд гол судасны нумын гажиг, уушгины артерийн аварга цүлхэнг мэс заслаар эмчилсэн тохиолдол” сэдэвт судалгаанууд “Шилдэг ханын илтгэл”-ийн төрөлд тус тус шалгарлаа.



Ирүүлсэн нийт бүтээлийг “Эрдмийн чуулган-2023” товхимол болгон хэвлүүлж эмнэлгийн эрдэм шинжилгээний цахим санд байршууллаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл