Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

С.ЧИНЗОРИГ САЙД ИБНПУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭЖ АВЧ УУЛЗЛАА


УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Исламын Бүгд Найрамдах Пакистан улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Мойн Ул Хакийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзан хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Төрийн ордонд болсон уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсын эрүүл мэндийн салбарын талаар товч мэдээлэл хүргэж, дэлхий нийтийг хамтарсан Ковид-19-ийн халдварт цар тахлыг богино хугацаанд харьцангуй хохирол багатай даван туулж өнгөрсөн нэгдүгээр сараас албан ёсоор “ногоон” түвшинд шилжиж, улс даяараа жирийн амьдралын хэвийн нөхцөлдөө шилжихэд төр, засгаас авч хэрэгжүүлсэн бодлого, эрүүл мэндийн салбарынхны цаг наргүй хөдөлмөр чухал нөлөөтэй байсныг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны талаар мэдээлэл өгч, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад анхаарч орон даяар эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх оношлогоо шинжилгээд хүмүүсээ хамруулж өнөөдрийн байдлаар нийт хүн амынхаа 30 орчим хувийг хам руулаад байгаа талаар ярьсан. Энэ үйл ажиллагааны үр дүнд иргэдийнхээ эрүүл мэндийн талаар бүрэн мэдээлэлтэй болж эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогоо зөв тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой хэмээн үзэж буйгаа хэлсэн.
Эмч мэргэжилтнүүдээ сургах, дадлагажуулах, орчин үеийн анагаах ухааны ололт амжилтаас эх орондоо нэвтрүүлэхэд анхаарч байгаа бөгөөд 1000 хүнд ноогдох эмчийн тоогоор манай улс олон улсын түвшинд хүрсэн ч сувилагч, сувилахуйн мэргэжилтэн дутагдалтай байгаа тул сувилагч бэлтгэх тогтолцоонд анхаарч тэднийг гадаад улсад сургахад хамтарч ажиллах саналыг тавилаа.
Элчин сайд Мойн Ул Хак Турк, Францад Элчин сайдаар ажиллаж, Бельги, Шри Ланка, Канадад дипломат алба хашсан арвин туршлагатай бөгөөд 2020 оноос БНХАУ-д Элчин сайдаар томилогдсон ч Монгол Улсад хавсран суух Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгээ ковидын улмаас хоёр жил хагасын дараа өргөн барих боломж олдож Монголд ирснээ ярьж байлаа.



Пакистан улс 222 сая хүн амтай. Тус улс ДНБ-ийхээ 2-3 хувийг эрүүл мэндийн салбартаа буюу улсын эмнэлэгтээ зарцуулдаг. Тогтолцооны хувьд хувийн, төрийн зэвсэгт хүчний эмнэлэг гэж байдаг. Зэвсэгт хүчнийх нь санхүүжилт илүү, хүн хүч, тоног төхөөрөмж сайтай зэргээр өөрийн улсын эрүүл мэндийн салбарын талаар танилцуулж байсан.
Манай улсын ковид-19 цар тахлыг даван туулсан туршлага, энэ үед гаргасан хууль тогтоомж, эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны талаар сонирхож буйгаа ярьж Пакистан улс, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт харилцааны шинэ эхлэлийг тавьж хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж Эрүүл мэндийн сайдыг өөрийн оронд айлчлахыг урилаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл