Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

С.ЧИНЗОРИГ:АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖ ЖИГД БУС БАЙГААД АНХААРАХ ЁСТОЙ


Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр /2023-03-31/ Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах ажилтны ээлжит зөвлөгөөнд оролцлоо. Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос зохион байгуулдаг энэхүү зөвлөгөөнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эрүүл мэндийн 203 төвийн удирдлага, УИХ-ын гишүүд, ЭМЯ, яамны харьяа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Үндэсний аудитын газар, Нийслэлийн Төрийн аудит, НҮБ-ын Хүн амын сан, Азийн хөгжлийн банк, Глобаль сангийн төлөөлөл 230 гаруй хүн оролцож байна.



Төр, засгаас хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх талаар өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хийсэн ажлын үр дүнг хэлэлцэн, алдаа оноогоо ярилцаж, энэ онд төр, засгаас болон ЭМЯ-наас хэрэгжүүлэх бодлого шийдвэртэй танилцахаас гадна өрхийн эрүүл мэндийн төвүүдээс иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний ямар үр дүн хүлээж байгаа талаар хэлэлцсэн уг зөвлөгөөнд оролцогчдод хандан Эрүүл  мэндийн сайд С.Чинзориг хэлсэн үгийнхээ эхэнд Ковид-19 цар тахлын хүнд үед иргэдийг гэрээр эмчилж, хяналт тавих нөр их ажлыг амжилттай зохион байгуулж, цар тахлыг хохирол багатай даван туулахад ихээхэн хувь нэмэр оруулсан өрхийн эмч, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлэв.
Тэрбээр  өнгөрсөн хугацаанд Засгийн газраас иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг санхүүгийн дарамтгүйгээр авах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад зарцуулах хөрөнгө оруулалт, санхүүжилтийг аль болох нэмэгдүүлэх бодлогыг барьж, нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 2020 оноос хойш хоёр удаа тус бүр хоёр дахин нэмж, нийт мөнгөн дүнгээр нь авч үзвэл 2018 онд нэг иргэнээр тооцсон төлбөрийн зардалд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 39 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2021 онд 59 тэрбум төгрөг, 2022 онд 100 тэрбум төгрөгийг олгоод байгаа бөгөөд 2022 оны санхүүгийн гүйцэтгэлээр өрхийн эрүүл мэндийн төвийн ажиллагсдын сарын дундаж цалин бусад эрүүл мэндийн байгууллагатай харьцуулахад хамгийн өндөр буюу 2.3 сая төгрөгт хүрсэн нь улсын дунджаас 1.5 дахин их үзүүлэлт болсныг хэлсэн. 
 Хэдийгээр санхүүжилт сайжирсан, цалин хөлс өссөн дүнтэй байгаа ч эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж жигд бус. Тухайлбал, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээ үзүүлэх, сүрьеэ, халдварт бус болон хүүхдийн өвчнийг оношилж, эмчлэх чадавхын индекс 50 орчим хувьтай байгаа нь чамлахаар үзүүлэлт. Энэ нь мөнгө, санхүү дангаараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үр ашигтай, хүртээмжтэй, үр дүнтэй болгодоггүйн илрэл гэж үзэж байна.  Хүн амын эрүүл мэндийг сайжруулахын тулд тусламж үйлчилгээнд зарцуулах мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх нь хангалтгүй, харин санхүүжилтийн оновчтой аргыг сонгож, нөөцийн зохистой хуваарилалтыг бий болгох нь чухал гэдгийг хэлж байлаа.
Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүхий л шатлалд  өвчин, эмгэгийг эмчлэхэд хэт анхаарч, эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орхигдуулсныг онцлоод анхан шатны тусламж, үйлчилгээний чанарт онцгой анхаарч, ялангуяа эрт илрүүлгийн явцад иргэдийн дунд зонхилон тохиолдож буй өвчлөлд дүгнэлт хийж  чаддаг чаддаг ажлаа шат шатандаа сайн хийдэг байх нь эрүүл мэндийн байгууллага бүрийн үүрэг гэдгийг онцолсон.
Мөн хэрэгжиж эхлээд хоёр жилийн нүүр үзэж буй гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой байр сууриа илэрхийлж, сайдын алба авснаас хойш хийсэн өөрчлөлтүүдийнхээ талаар танилцууллаа.
Эрүүл мэндийн санхүүжилтийн реформыг улам боловсронгуй болгох, зохих тохируулгуудыг хийхэд анхаарч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээг бус амбулаторийн тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээг өргөжүүлэхэд чиглүүлж байгаа бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвийн стандартад заасны дагуу төв нь орон нутгийн төр захиргааны байгууллагатай гүйцэтгэлийн гэрээ, харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгалын байгууллагатай даатгалын гэрээ байгуулж, өөр өөр шалгуураар ажлаа дүгнүүлж, давхардал, зөрчил үүсээд байгааг хууль тогтоомж, стандартад өөрчлөлт оруулж, залруулахаар төлөвлөж байна.
Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт зохицуулалт муу байснаас өнөөдөр эмч нар нэг мэдээллийг давтан олон системд шивэх, үүний улмаас алдаа гарч, алдаатай нэхэмжлэл буцаагдах зэргээр ажлын ачаалал нэмэгдэж, ажил үнэгүйдэх явдал гарч байгааг шийдэх үүднээс буруу шивсэн алдааг 48 цагийн дотор залруулах боломжтой болгосон.
Алслагдсан орон нутагт оршин суугаа 60-аас дээш насны, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг тусгай хэрэгцээтэй иргэдийн хөнгөлөлттэй эмийн жороор харгалзан дэмжигч нар нь эм худалдан авах боломжийг бүрдүүлсэн зэргээ дурдав.



Оролцогчдод Эрүүл мэндийн сайдад хаягласан асуулт, санал чамгүй олон байсан. Тэдгээрийн дийлэнх нь 20 гаруй жилийн түүхтэй өрхийн эрүүл мэндийн тогтолцоог хэвээр хадгалах, өрхийн эрүүл мэндийн байгууллагын ажиллах нөхцөл, байр савны бололцоо боломжийг сайжруулах, гүйцэтгэлийн санхүүжилтээр олгож байгаа тусламж үйлчилгээний өртгийг нэмэгдүүлэх, санхүүжилтээ бүрэн авахад ямар нэг хүндрэл учирдаггүй болгохтой холбоотой байв.



Асуултаас гадна С.Чинзориг сайдыг ажлаа авснаас хойш гурван сар хүрэхгүйн хугацаанд эрүүл мэндийн салбар тэр дундаа анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдсан хоёр гурван жил хөөцөлдөөд шийдэлд хүрээгүй байсан хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж өгсөнд өрхийн эмнэлгийнхэн талархал илэрхийлж байлаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл