Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ГССҮТ-ИЙН ЭМЧ НАР “ИД ШИДИЙН ОРОН-2” ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ХӨГЖЛИЙН ТӨВД АЖИЛЛАЛАА


Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс зохион байгуулж буй “Эрүүл мэнд-Эмч биднээс-Иргэн танаас” аяны хүрээнд нарийн мэргэжлийн эмч нар өнгөрсөн бямба гарагт “Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвд ажиллалаа.


Энэ өдөр нийт 35 хүүхдэд рентген шинжилгээ, хэвлийн ЭХО, чих хамар хоолой, нүд, гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс засал, гавал тархины эмч болон хүүхдийн гэмтэл согогийн эмч нарын үзлэг оношлогооноос гадна витамин Д, цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ хийсэн байна.

Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан хүүхдүүдэд гарын бэлэг хүргэж, нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх шаардлагатай зарим хүүхдийг ГССҮТ-д компьютер томографи, соронзон резонанст томографи буюу MRI оношлогоонд хамруулахаар болжээ.

ГССҮТ-өөс 03 дугаар сарын 30-ны өдөр тохиох “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг угтан “Эрүүл мэнд-Эмч биднээс-Иргэн танаас” аяныг зохион байгуулж байгаа билээ. Тус аяны хүрээнд  зорилтот бүлгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах, чанар хүртээмжийг сайжруулах, эрүүл амьдралын дадал хэвшлийг бий болгох чиглэлээр олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлж буй юм.

Энэ дагуу 03 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд “Өнөр бүл” хүүхдийн төвд ажилласан бөгөөд улсын асрамжинд байгаа 160 гаруй хүүхдэд үзлэг оношлогоо хийсэн байна.  

Холбоотой мэдээ, мэдээлэл