Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН САХИУРЫН ӨРӨӨГ ЗАСВАРЛАН ТОХИЖУУЛЖ, АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА


Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Захиргаа, Аж ахуй, хангамж үйлчилгээний албанаас Эрчимт эмчилгээний тасгийн сахиурын өрөөг шинэчлэн засварлаж, тохижуулан ашиглалтад хүлээлгэн өглөө.



Тус тасагт эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн ар гэрийнхэн, сахиурт зориулсан өрөөний зай талбайг нэмж, агаар сэлгэлтийг сайжруулсан бөгөөд сахиурууд ар гэрийхэнтэйгээ харилцах эргэлтийн цонх, хаалганаас гадна эмчлэгч эмчтэй харилцах хаалга, ариун цэврийн өрөө бүхий стандарт шаардлага хангасан аюулгүй орчныг бүрдүүлсэн байна.  
Эрчимт эмчилгээний тасгийн сахиурын өрөөг засаж тохижуулснаар үйлчлүүлэгч, түүний ар гэрийнхэн, сахиур болон эмч, эмнэлгийн ажилтан хоорондын мэдээлэл солилцох эргэх холбоог нэмэгдүүлж нээлттэй, шуурхай ажиллах боломж бүрдэж буй юм.
Түүнээс гадна Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн ар гэрийнхэн болон сахиурууд эмнэлгийн нийтийн эзэмшлийн талбайд байрлаж,  дотоод орчны эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж байсан асуудлууд ийнхүү шийдвэрлэгдлээ.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл