Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ГССҮТ-ИЙН ХҮЗҮҮ НУРУУНЫ ГЭМТЭЛ СОГОГИЙН ТАСГИЙН СУВИЛАГЧ Б.ЭРДЭНЭСУВД “СУВИЛАГЧ” РЕАЛИТИ ШОУНД ОРОЛЦОЖ БАЙНА


АШУҮИС-ийн харъяа Сувилахуйн сургууль, “NTV” телевиз, “Масс” продакшинаас хамтран Монголын хамгийн анхны “Сувилагч” реалити шоуг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар болсон билээ.
Төв, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн энэ чиглэлээр суралцах хүсэлтэй охид залуусын сонирхлыг нэмэгдүүлэх, сувилагч мэргэжлийн нэр хүндийг өсгөх, мэдлэг ур чадварыг  хөгжүүлэх зорилготой тус шоунд 1600 орчим сувилагч бүртгүүлснээс шилдэг 14 оролцогчийг шалгаруулсан байна.



Эхний шатны шалгаруулалтад Гэмтэл согог судлалын үндэсний төвийн таван сувилагч тэнцсэн бөгөөд хоёр дахь шатны шалгаруулалтаар тус төвийн Хүзүү нурууны гэмтэл согогийн тасгийн сувилагч Б.Эрдэнэсувд шалгарч, энэхүү реалити шоунд өрсөлдөх эрхтэй боллоо.



Эрүүл мэндийн салбарт хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа сувилагч мэргэжлийн давуу тал, тулгамдсан асуудал, тулгарах саад бэрхшээл, ажлын нөхцөл байдал, адал явдал болон баяр гуниг, хүнд хэцүү цаг мөч, талархмаар зүйлсийн талаарх ойлголт, мэдлэгийг ард иргэдэд хүргэх “Сувилагч” реалити шоу тун удахгүй үзэгчдийн хүртээл болох юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл