Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ  С.ЧИНЗОРИГ: ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХИЙГ БҮХИЙ Л ТАЛААР ДЭМЖИНЭ    ЭМЯ  ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮНДСЭН ЗОРИЛГЫН НЭГ НЬ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ХҮЛЭЭЛТЭД НИЙЦСЭН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЮМ   ЭМЯ  ЭМЯ КАНАДЫН “ЛАУРЭЛ САН”-ТАЙ НҮДНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА   ЭМЯ  ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ ЭЛЧИН САЙД ШЭН МИНЬЖУАНИЙГ ХҮЛЭЭЖ АВЧ УУЛЗЛАА   ЭМЯ  ЭХЭМҮТ: ЭХИЙН НОЦТОЙ ХҮНДРЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ ЭЭЛЖИТ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО  ЭМЯ   
 
Шуурхай мэдээ

A- A A+

ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ТЭНЦСЭН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Эрүүл мэндийн салбар дахь ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх хүрээнд Харвардын их сургуулийн “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал” сэдэвт Зүүн өмнөд Азийн бүсийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын эрүүл мэндийн салбарын залуусыг хамруулах ажлыг 2022 оноос судалж, улмаар НҮБ-ын Хүүхдийн сантай  хамтран хэрэгжүүлэхээр болсон билээ.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд дээрх тэтгэлэгт хөтөлбөрт оролцохоор 265 эмч, мэргэжилтэн материалаа ирүүлснээс 20-ийг нь сонгон хөтөлбөрт хамруулахаар болсон байна. Эдгээр шалгарсан залуусыг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланы хамт өнөөдөр /2023-02-10/ хүлээн авч уулзав.
 

Тэрбээр хөтөлбөрт оролцоох шалгарсан залууст баяр хүргэж амжилт хүсээд "Эрүүл мэндийн салбарын ирээдүйн манлайлагчдыг тасралтгүй бэлтгэж байх ёстойг бидэнд дэлхий нийтэд тархсан КОВИД-19 цар тахал ойлгуулсан. Иймд миний бие НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр Монголын эрүүл мэндийн салбарын ирээдүйн удирдагчдыг бэлтгэх санаачилгын хүрээнд Харвардын их сургуулийн “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал” сэдэвт Зүүн өмнөд Азийн бүсийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах ажлыг санаачилж хэрэгжүүлж байна.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд Стратегийн удирдлага; Эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт; Санхүүгийн удирдлага болон тооцоолол; Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн удирдлага; Эмнэлгийн мэдээлэл технологи; Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал зэрэг эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай чиглэлүүдээр суралцахаас гадна, Эрүүл мэндийн яам болон НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс эх, хүүхдийн эрүүл мэнд, гүйцэтгэлийн санхүүжилт, практикт суурилсан дүн шинжилгээ хийх болон манлайллын чиглэлээр нэмэлт сургалт семинарыг зохион байгуулахаар болсон. Та бүхэн дараа дараагийн цар тахалтай тэмцэх эрүүл мэндийн салбарын манлайлагчид болох бөгөөд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Иймд та бүхэн хичээнгүйлэн суралцаж, сургалтаа амжилттай төгсөн эрүүл мэндийн салбартаа хувь нэмрээ оруулан ажиллаарай" хэмээсэн.



Тус хөтөлбөрийн хүрээнд таван жилийн хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 100 залуу манлайлагчийг бэлтгэх бөгөөд 2023-2024 онд эхний 20 залууг сургах юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл