Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн 2023 оны 1 дүгээр улирлын сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна


Эрүүл мэндийг дэмжих сан нь Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалтын ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлдэг.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 37 дугаар тогтоол, 2021 оны 323 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн 2023 оны 1 дүгээр улирлын сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох төслийн бичиг баримтыг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Эрүүл мэндийн яаманд хүлээн авна

ТАТАХ

Холбоотой мэдээ, мэдээлэл