Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

АНЗААРАГДДАГГҮЙ ӨВЧНҮҮДИЙН ДЭЛХИЙН ӨДӨР – НЭГДҮГЭЭР САРЫН 30


Дэлхийн Эрүүл Мэндийн Ассемблейн 74 дэх удаагийн чуулганы 2021 оны 05-р сарын 31-ий өдрийн хуралдаанаар жил бүрийн 01-р сарын 30-ий өдрийг Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийн онцлог нь жил бүрийн 01-р сарын 30-ны өдөр анзаарагддаггүй өвчнүүдийн хор холбогдлын талаарх дэлхийн хамгийн ядуу буурай хүн амын мэдлэгийг дээшлүүлэхэд оршино. Мөн энэ өдөр эдгээр өвчнийг хянах, бүрэн болон тодорхой хэмжээнд устгах боломж байгааг дэмжихийг хүн бүрд уриалдаг. 

Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн хамтрагч нар 2021 оны 1-р сард төрөл бүрийн зайн цахим арга хэмжээнүүд болон мэдээлэл, сурталчилгааны олон ажлуудыг зохион байгуулсан.

Дэлхийн Эрүүл Мэндийн Ассемблейн шийдвэрийн дагуу ДЭМБ Анзаарагддаггүй өвчнүүдийн нэгдэлд нэгдэж, өөрийн дуу хоолойгоо нэмэрлэж байна. Нэгдүгээр сарын 30-ны өдөр хийгдсэн зарим томоохон үйл явдлуудыг дурдвал: Анзаарагддаггүй өвчнүүдийн анхны замын зураглалыг 2012 онд баталсан; Тухайн жил Анзаарагддаггүй өвчнүүдийн Лондонгийн тунхаглал түгээгдсэн; Одоогийн шинэ замын зураглал 2021 оны 1-р сард батлагдсан.

Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн өдөр 2023

Энэ жилийн тэмдэглэлт өдрийн уриалга: 

Одоо хий. Хамтдаа ажилла. Анзаарагддаггүй өвчнүүдтэй тэмцэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хий.

COVID-19 цар тахал болон өөрчлөгдөж буй санхүүжилтийн байдал, түүнчлэн олон улсын урьдчилан таамаглах боломжгүй нөхцөлүүд нь Анзаарагддаггүй өвчнүүдийн нийгэмлэгүүдийн ажилд бэрхшээл учруулж байна. Эдгээр сорилтуудыг үл харгалзан мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан: 47 улсад хамгийн багадаа анзаарагддаггүй нэг өвчнийг устгасан байна. Анзаарагддаггүй өвчнүүдийн хөтөлбөрийн хэрэгжилт өмнөх жилтэй харьцуулахад 2022 онд илүү байв.   2030 он хүртэлх зорилтуудыг биелүүлэхэд шинэлэг үйл ажиллагаа, тогтвортой санхүүжилтийн тусламжтайгаар хүрэх болно.

 

Анзаарагддаггүй өвчнүүд нь усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж стандартын бус байдаг дэлхийн хамгийн ядуу бүс нутагт өргөн тархсан байна. Анзаарагддаггүй өвчнүүд нь дэлхийн хэмжээнд 1 тэрбум гаруй хүнд нөлөөлдөг бөгөөд гол төлөв вирус, бактери, шимэгч хорхой, мөөгөнцөр, хорт бодис зэрэг янз бүрийн эмгэг төрүүлэгчдээс үүсдэг.

Эдгээр өвчнүүд нь дэлхийн эрүүл мэндийн хөтөлбөрт тун бага туссан, санхүүжилт багатай, гутаан доромжлол, нийгмийн гадуурхалтай холбоотойгоор ‘үл тоомсорлогддог’ өвчнүүд юм. Мөн боловсролын муу үр дүн, мэргэжлийн боломж хязгаарлагдмал байдалтай холбоотой хүн амын өвчин юм.

Эх сурвалж: https://www.who.int/campaigns/world-ntd-day

https://www.who.int/campaigns/world-ntd-day/2023

Холбоотой мэдээ, мэдээлэл