Зээлийн №, төслийн нэр: 6833-MN, “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төсөл
Тендер хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 01-р сарын 31-ний өдөр. Цагийг дор дурдав.
- Монгол Улсын Засгийн газар нь Дэлхийн банкнаас дээрх төслийг хэрэгжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг дор дурдсан гэрээнүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна.
- Энэ харьцуулалтын аргаар явуулах тендер шалгаруулалтыг Дэлхийн банкны “Procurement Regulations for IPF Borrowers” November 2020 edition (“Procurement Regulations”) журмын дагуу хэрэгжүүлнэ.
- Сонирхогч этгээд нь доорх хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 70,000 төгрөгийн эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн Үнийн саналын баримт бичгийг авч болно. Төлбөрийг доорх дансанд шилжүүлнэ /төлбөрийн даалгавар дээр тендер шалгаруулалтын дугаарыг заавал бичнэ/.
Хүлээн авагчийн банк: Төрийн сангийн банк
Төгрөгийн данс: 100900011981, Дансны нэр: Ковид-19-с УСХАХАББХТөсөл
- Дараах сонгон шалгаруулалтуудыг энэхүү Үнийн саналын урилгаар нэгэн зэрэг зарлаж байна. Гэвч эдгээр нь нэг тендер шалгаруулалтын багц биш, тус тусдаа сонгон шалгаруулалт бөгөөд зөвхөн зар нийтлэх зардлыг хэмнэх зорилгоор нэг урилгад хамтруулан зарлаж байгаа болно.
Тендер шалгаруулалтын №, нэр /Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв 2-т нийлүүлнэ/ |
Хүлээн авах огноо, цаг 2023.01.31-ний өдрийн |
Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв 2-т нийлүүлэх: | |
G01 - Нярайн эмчилгээний тоног төхөөрөмж | 10:00 цаг |
G02 - Архивын шүүгээ | 10:30 цаг |
Улсын Гуравдугаар төв эмнэлэгт нийлүүлэх: | |
G03 - Тэргэнцэр /каталк/, Эмчилгээний нормотермик систем | 11:00 цаг |
АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэгт нийлүүлэх: | |
G04 - Эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж | 12:00 цаг |
G05 - Лабораторийн тоног төхөөрөмж | 13:30 цаг |
G06 - Эмгэг судлалын тоног төхөөрөмж | 14:30 цаг |
G07 - Мэдээгүйжүүлэх хагалгааны тоног төхөөрөмж | 15:30 цаг |
G08 - Мэдээлэл технологийн тоног төхөөрөмж | 16:30 цаг |
- Танай компани нь тодорхой чадварын болон бусад шалгуурыг хангах шаардлагатай. Эдгээрийг Үнийн саналын баримт бичигт дурдсан. Үнийн саналын баримт бичигтэй http://ehp.mn/ хаягаар орж, “худалдан авах ажиллагаа” цэсээр орон “тендерийн зар” цонхноос танилцах боломжтой.
- Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй. Тендерийн баталгаа ирүүлэх шаардлагагүй. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
- Үнийн саналын баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Дэлхийн банкны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж
Хаяг: УБ, СБД, 1-р хороо, Олимп 5, Аюуд тауэр, 11-р давхар, 1103 тоот
Утасны дугаар: 7707-7793, Цахим шуудангийн хаяг: munkh@ehp.mn