Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛААР БАЙГУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА


Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой зарим асуудлыг шийдвэрлэх, тодорхой тохируулга хийх шаардлагын дагуу Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тушаал гарган эрүүл мэндийн даатгал, гүйцэтгэлийн санхүүжилт, төлбөрийн аргыг боловсронгуй болгох, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэгээр ахлуулсан тус Ажлын хэсэгт ЭМЯ, ЭМДЕГ, тусгай мэргэжлийн төв, аймгийн болон дүүргийн нэгдсэн эмнэлгийн төлөөлөл болон Монголын Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо, Сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтний холбоо, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагын төлөөлөл багтсан бөгөөд Ажлын хэсэг анхны хурлаа өнөөдөр /2023-01-18/ хийлээ.


 
Хурлаар анхан шатны эрүүл мэндийн байгууллага ялангуяа цөөн хүн амтай, алслагдмал  суманд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа сумын эрүүл мэндийн төвийн санхүүжилт, эрүүл мэндийн байгууллагуудын цахимжилт, тусламж үйлчилгээний чанартай уяллдуулан гүйцэтгэлээр нь олгож байгаа төлбөрийн аргыг боловсронгуй болгох зэрэг асуудлаар харилцан санал бодлоо солилцов.


 
Ажлын хэсэг дараагийн хуралдаанаар анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний санхүүжилтийн  чиглэлээр хуваагдан ажиллаж харилцан мэлээлэл солилцон үр дүнгээ танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл