УХТЭ-ээр үйлчлүүлэгчид цагаа хэмнэн “Цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв”-өөр үйлчлүүлэх боломжтой боллоо.
Үйлчлүүлэгч та Дуудлагын нэгдсэн төвийн 7015-0222 дугаараар холбогдон амбулаторийн үзлэгийн цагийг товлох боломжтойгоос гадна эмчтэй холбогдож, анхан шатны зөвлөгөө, тусламж авах боломжтой.
Утсаар цаг захиалгын үйлчилгээг өмнө нь нэг ажилтан үзүүлдэг байсан бол иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв” болгон өргөтгөж, дуудлага хүлээн авах гурван ажилтан, иргэдэд анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх нэг эмчийн бүрэлдэхүүнтэйгээр ажлын өдрүүдэд ажиллаж байна.