Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

ЭХ БАРИХУЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА


Эх барихуйн сургагч багш бэлтгэх анхны сургалтыг 2022 оны 8 дугаар сард зохион байгуулсан бол 2 дах удаагийн сургалт нь энэ оны 1-р сарын 18-20-ны өдрүүдэд болж  байна.

Сургалтад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв - II, Хүрээ, Амгалан, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн нийт 24 эх баригч оролцож байна.

Уг сургалт нь Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Япон улсын Жайка олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд эх барихуйн мэргэжилтний цогц чадамжийг тодорхойлох, ажлын байран дээр сургах тогтоолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх, сургагч багшийг бэлтгэх, чадавхжуулах зорилготой юм.

Цаашид сургалтыг шат дараатай зохион байгуулж, орон нутгийн эх баригч нарыг хамруулна.

Холбоотой мэдээ, мэдээлэл