1 дүгээр сарын 28-ны өдөр буюу өдрийн 12:00 цагийн үед “Шангри-Ла-2” таван давхарт гал түймэр гарсны улмаас тус барилгын 15 давхарт барилгын дотоод засал хийж байсан ажилтнууд галд өртсөн юм.
Эдгээр хүмүүсээс 16 хүн хордлогын яаралтай тусламжийн төвд хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан хэдий ч хэвтэн эмчлүүлсэн хүн байхгүй байгаа бөгөөд, тэдний онош “Угаарын хийн хөнгөн хэлбэрийн хордлого” хэмээн оношилогдсон байна.
Эх сурвалж: НЭМХ