Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дүгээр тушаалаар шинээр 13, нэмэлт өөрчлөлт оруулсан найман, эрх сэргээсэн нэг, нийт 22 эм хангамжийн байгууллагуудад тусгай зөвшөөрлийн эрхийн гэрчилгээг нь өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа гардуулан өглөө.
Энэ үеэр тодорхой чиглэлээр дагнан ажилласан туршлагыг нь харгалзан үзэж тусгай зөвшөөрөлийг өнөөдөр та бүхэнд олгож байна. Цаашдаа хариуцлагаа ухамсарлаж эрүүл мэндийн салбарт чин сэтгэл зүтгэлээ зориулан хамгийн чанартай эм, орчин үеийн стандартад нийцсэн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэхэд анхаарч, мэргэшиж ажиллахыг тэднээс хүслээ.