Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УГТЭ ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO9001:2015 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүллээ



УГТЭ-ийн чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 олон улсын стандартыг амжилттай нэвтрүүллээ. Тус эмнэлэг 2022 онд эрүүл мэндийн салбарын хэмжээнд дэвшүүлсэн “Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил”-ийн зорилтын хүрээнд өөрийн байгууллагын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг олон улсын жишигт нийцүүлэн, үйлчлүүлэгч төвтэй байгууллагын соёлыг үндэсний хэмжээнд манлайлах зорилгоор чанарын менежментийн Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр 2021 оноос эхлэн зорилтот үйл ажиллагааг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажилласан билээ.

Тус эмнэлгийн нийт хамт олон ISO 9001 стандартын шалгуурыг хангахад чиглэсэн 35 бүлэг, 44 зорилтот ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжилтийг ханган ажилласны үр дүнд 2022 оны 12 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд Стандарт хэмжил зүйн газрын хөндлөнгийн аудитын багийн анхдагч аудит хийгдэж, тус эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээ болох амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, сувилахуй, эм зүй, эмнэлгийн халдвараас сэргийлэх болон эмнэлгийн хоол үйлдвэрлэл зэрэг эмнэлгийн бүхий л тусламж, үйлчилгээний чиглэлд үл тохирлын тохиолдолгүйгээр үнэлэгдэн, 9001:2015 Олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээ гардан авах боломжтой боллоо.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл