Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭХ НЯРАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ХОЁР нь ПГУ-н шинжилгээг хийж эхэллээ



ЭХ НЯРАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ХОЁР нь ПГУ-н шинжилгээг хийж эхэллээ. Үүнд: Хүний Хөхөнцөр Вирусийн 28 хэв шинж (өндөр эрсдэлт-19, бага эрсдэлт-9), БЗХӨ-ний үндсэн долоон үүсгэгч /Trichmonas vaginalis, Mycoplasma hominis, Mycoplasma genitalium, Chlamydia trachomatis, Neisseria gonorrhoeae, Ureaplasma parvum Ureaplasma urealyticum/, КОВИД-19 (Covid-19 / SARS-CoV-2) халдвар РНХ илрүүлэх шинжилгээ Молекул биологийн лабораторид төлбөртэй хийгдэж байна.
  • ПГУ-н шинжилгээгээр халдварын үүсгэгчийг найдвартай илрүүлэхээс гадна шинжлэгдэхүүнд байгаа вирусийн тоог нарийвчлан тодорхойлсноор эмчилгээний үр дүнг хянах, эмийн бодисыг тухайн өвчтөнд тохируулан сонгож хэрэглэх боломжийг бий болгодог.
  • Нэг шинжлэгдэхүүнд олон төрлийн үүсгэгчийг нэгэн зэрэг илрүүлдэг.
  • Халдварын үүсгэгчийн талаар хамгийн үнэн, зөв мэдээллийг эмч, үйлчлүүлэгчдэд өгч чаддаг лабораторийн дэвшилтэт, өндөр технологи юм.
  • ПГУ-н шинжилгээний давуу тал бол нэгэн зэрэг маш олон төрлийн эмгэг төрөгчийг илрүүлэх боломжтой.
  • Нэг сорьцноос олон үүсгэгчдийг нэгэн зэрэг богино хугацаанд илрүүлж байгаа энэ шинжилгээний мэдрэг чанар болон нарийвчлал нь 100 хувь юм
БЗХӨ-ний шинжилгээг дараах тохиолдлуудад хийлгэхийг зөвлөнө
  • 15-65 насны бэлгийн идэвхтэй хүмүүс
  • Жирэмсэн эмэгтэйчүүд
  • Ижил хүйстний бэлгийн хамтрагчтай үед
  • ДОХ/ХДХВ-тэй үед
  • Шинэ бэлгийн хамтрагчтай болсон үед
  • БЗДХ-н шинж тэмдгүүд илэрсэн үед
  • Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд
  • Үргүйдлийг сэжиглэж байгаа тохиолдолд
  • Эмчилгээний хяналт
Шинжилгээнд бэлтгэх заавар:
  • 2 – 3 хоног бэлгийн хавьталд ороогүй байх
  • Сарын тэмдэг ирээгүй байх
  • Үтрээний лаа болон угаалга хийгээгүй байх
  • Эрэгтэйчүүд шинжилгээ өгөхөөс өмнө 2 – 3 цаг шээгээгүй байх
  • Сүүлийн 10-14 хоног антибиотик эмчилгээ хийлгээгүй байх.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл