Монгол Улсын сүрьеэгийн өвчлөл,тусламж үйлчилгээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ЭМСЯ-ны удирдлага, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Энэрэл эмнэлэг Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөл оролцож санал бодлоо солилцсон юм6 Сүүлийн таван жилийн статистик мэдээгээр сүрьеэгээр бүртгэгдсэн тохиолдын түвшин нэмэгдэх хандлагтаай байгаа бөгөөд уушигны бус эрхтний сүрьеэгийн эзлэх хувь тогтмол өсч байгаа нь ДЭМБ-ын НДББ-ийн бусад орнууудтай харьцуулахад өндөр байна.
ХӨСҮТ-нь улсын хэмжээнд тусламж үзүүлдэг тусгай мэргэжлийн төв байгууллга. Тус төвийн барилга нь сүрьеэгийн зориулалттай биш учраас эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчнийг эмчлэх тасгийн механик агааржуулалтын систем нь өвлийн улиралд ажилладагүй, бусад тасгуудад агааржуулалтын систем байхгүй зэргээс шалгаалан эмч,ажилчдын сүрьеэгээр өвчлөх эрсдэл нэмэгдэж байна. Энэ онд ХӨСҮТ-ийн эм эмнэлгийн хэрэгсэлд нийт 4.7 тэрбум төгрөгийн төсөв батлагдсанаас нийт төсвийн 25.5 хувь нь сүрьеэгийн эм, лабораторийн урвалж бодисонд зарцуулж байна. 2001 оноос сүрьеэг ХӨСҮТ-д авчирснаас болж мэс заслын ачаалал ихэсэж, нэг эмчид л гэхэд 25 өвчтөн оногдож байна. Сүүлийн үед ДОХ, сүрьеэ хосолсон хэлбэрээр ирж байгаа сэтгэл зовоосон нийгмийн асуудал болж байгааг ХӨСҮТ-ийн дарга Буянжаргал хэллээ.
Сүрьеэгээр оношилогдож байгаа хүмүүсийн 60 хувь нь нийслэлд амьдардаг бөгөөд үүний тодорхой хувийг орон гэргүй тэнэмэл иргэд эзэлж байна. Монгол Улсын сүрьеэгийн өвчний асуудлыг Энэрэл эмнэлэг дангаараа 16 ортойгоор шийдвэрлэх боломжгүй учраас бодлогын түвшинд цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй байгааг НЭМГ-ыбн дарга Ш.Энхбат санал болгосон юм.
Энэрэл эмнэлэг нь 1998 онд байгуулагдсанаас хойш 2005 онд үйл ажиллагаагаа өргөжүүлж 16 ортой болж сүрьеэтэй өвчтөнүүдийг авдаг болсон, цаашдаа сүрьеэтэй өвтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон талаар тус эмнэлгийн дарга мэдэгдлээ.
Уулзалтын үеэр сүрьеэгийн болон эмгэг анатомийн эмчээр ажиллах хүмүүс дутагдалтай байгаа учраас хүний нөөцийн асуудалд анхаарах, өвчлөгсөд ялангуяа тэнэмэл орон гэргүй иргэд эцсийн шатандаа ирдэг учраас эмнэлгийн ажилчдад халдварлах эрсдэл өндөр, тэднийг эмчлүүлээд гарахад хүлээн авах орчин нь бүрдээгүй, сүүлийн үед зөвхөн сүрьеэ гэлтгүй хүнс, ундны усны бохирдлоос шалтгаалсан төрөл бүрийн халдварт өвчлөл нэмэгдэж байгааг мэргэжлийн хүмүүсийн төлөөлөл санаа зовнин хэлж байлаа.
Энэхүү уулзалтын төгсгөлд ЭМСЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа сүрьеэгийн асуудлыг зөвхөн салбар яам дан ганцаараа шийдэх боломжгүй нийслэлийн томоохон шийдвэрлэх асуудлын нэг болсон. Тийм учраас бүгдээрээ ач холбогдол өгч мэргэжлийн байгууллагууд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуудал боловсруулж оруулах цаг үе нь болсон байна гэж үзэж байна. Тиймээс өөрсдийн боломж дээрээ тулгуурлан амбулаторийн үйлчилгээг “Энэрэл” эмнэлэг үзүүлээд, ХӨСҮТ өвчтөнүүдийг хэвтэн эмчлэх ажлыг хариуцаад явахыг үүрэг болголоо.