Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ҮҮСГЭГЧ ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ХАЛДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ПОЛИМЕРАЗЫН ГИНЖИН УРВАЛЫН ШИНЖИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ


Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудын нэг бол хавдарын өвчлөл, түүний дотор эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээ, үзлэгээр сэргийлэх бүрэн боломжтой нь умайн хүзүүний хорт хавдар билээ.
Уг асуудлаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр ахлан Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга, Халдварт бус өвчний хэлсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд болон Хавдар судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ/ХАС, ДЭМБ-ууд оролцсон зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр  зохион байгуулав.



Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг 100,000 эмэгтэйд 4 тохиолдол болгох зорилтыг дэвшүүлсэн. Манай орны хувьд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл 100,000 хүн амд 29.7 тохиолдол,  нас баралт  100,000 хүн амд 9.0 тохиолдол байгаа нь бүс дотроо хамгийн өндөр үзүүлэлттэй байна.
Өнөөдрийн хурлыг зохион байгуулж байгаа гол зорилго нь олон улсын жишгээр умайн хүзүүний хорт хавдарыг үүсгэгч гол хүчин зүйл болох хүний папиллома вирусийн  хэвш инжүүдийг илрүүлэх оношлогооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх  талаар санал солилцох явдал юм. ХСҮТ манлайлан оношлогооны дэвшилтэт технологийг ашиглан зөвхөн нийслэл хотын хүн амыг илрүүлэг шинжилгээнд оролцуулах бус хөдөө орон нутгийн иргэдээ бүрэн хамруулахын тулд 21 аймгаас HPV сорьц тээвэрлэх боломж байгаа гэдгийг хэллээ.



Ийнхүү цаашид ХПВ-ийн халдварыг хамгийн найдвартай шилдэг анализатор, урвалж оношлуураар үнэн зөв илрүүлж, хавдарын өвчлөлийг бууруулах Засгийн газрын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх боломж байнаа гэж харж байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл