Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ТНБД С.Ламбаа Хүүхдийн сангийн зөвлөхтэй уулзлаа


     Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа НҮБ-ын Хүүхдийн сангийн  Нью-Иорк  дахь зөвлөх Басил Родрикстэй  уулзау ярилцлаа. Уулзалтын эхэнд  НҮБ-ын Хүүхдийн сантай  эрүүл мэндийн салбар нь олон жил хамтарч, олон  арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. Өнгөрсөн онд улаанбурханы дэгдэлт гарч, хүүхдийн сангаас  улаанбурхантай тэмцэх үйл ажиллагаанд зориулж 0-6 насны  хүүхдийн вакцинд зориулж  дэмжлэг үзүүлсэнд юуны өмнө талархалаа илэрхийлье. Зургаагаас дээш насны  хүмүүс улаанбурханы  өвчлөлд өртөж байгаа бөгөөд,  2015 оны  байдлаар  23 мянган  гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа тул дахин улаанбурханы вакцин нийлүүлэхэд  дэмжлэг үзүүлэхийг тэднээс хүссэн юм.  

     Мөн Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь  цасан цагаан зудтай байгаа учраас хөдөө орон нутгийн малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Хүүхдийн сангаас үзүүлбэл нийтийг хамарсан томоохон ажил  болохыг санал болголоо. Саяхан болж Улаанбаатар хотноо болж өнгөрсөн  “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөнд  өндөр ач холбогдол өгч, санхүүжүүлж оролцсонд талархаж байна. Энэхүү зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн дагуу тодорхой ажлын төлөвлөгөө гаргаж  ажиллах болно. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж бодит ажил хэрэг болгоход  Хүүхдийн сантай хамтарч ажиллана. Тэрээр хүүхдийн эрүүл мэндийн талаар  бие даасан хуультай болохоор хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж  байгаа яамны зүгээс бүх талаар дэмжин хамтран ажиллахаа энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа дуулгасан юм.

    Хатагтай Басил Родрикс хүлээн авч уулзсанд талархалаа илэрхийлээд  НҮБ-ын хүүхдийн сангийн  хувьд   эх хүүхдийн эрүүл мэндийн асуудал бол  гол цөм нь болж байдаг. Саяхан болж өнгөрсөн олон улсын зөвлөгөөнд  энэ асуудалд голлон анхаарч  ярилцсан байгаа. Зөвлөгөөнөөс гарсан  зөвлөмж төлөвлөнөөнд  бүх талаар тусалж дэмжиж ажиллахын зэрэгцээ  агаарын бохирдол нь өргөн хүрээтэй асуудал тул  бусад олон улсын  байгууллагууд ч  хамтран ажиллаж байж үр дүн гарна гэж үзэж байна гэлээ. Мөн цаашид  хүүхдийн өвчний цогц менежмент  хөтөлбөрийг хэрэгжүүлж  алслагдсан  хөдөө орон нутагт амьдарч байгаа  хүүхдийн  өвчлөл энэдэгдлийг бууруулах, анхан шатны эмч нарын  оношилгоо, эмчилгээний  чадавхид  анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

     НҮБ-ын Хүүхдийн сан нь  Налайх, Баянзүрх дүүрэг, Хөвсгөл  аймгийг сонгон  техникийн туслалцаа үзүүлж ажиллсан бөгөөд, 2016  онд  олон нийтэд буюу  ээж аав, асран хамгаалагч нарт зориулж  “Олон нийтэд суурилсан  ХӨЦМ” сургалтыг  зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. 

Холбоотой мэдээ, мэдээлэл