Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн яам орон нутгуудыг  бөөрний гемодиализийн аппаратаар хангах ажлыг хийж байна



Иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах, орон нутгаас нийслэлрүү зорчих иргэдийн тоог багасгах, чанартай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилгоор Улсын төсвийн  нэг тэрбум 260 орчим сая  төгрөгийн хөрөнгө оруулалтаар ХСҮТ, ЭХЭМҮТ, 19 аймгийн нэгдсэн эмнэлэг болон Хан-Уул дүүрэг, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хамгийн сүүлийн үеийн Nipro NCU-18 загварын 28 ширхэг гемодиализийн аппаратыг хүлээлгэн өглөө.

Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Хонгорзул болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр огт гемодиалезийн аппаратгүй байсан Говь-Сүмбэр аймаг аппараттай болсон бол зарим аймгуудын аппаратын тоог нэмэгдүүллээ. 



Бөөрний архаг дутагдал өвчний хүндэрсэн үед буюу эмийн эмчилгээ үр дүнгүй болсон тохиолдолд бөөр орлуулах буюу цус цэвэршүүлэх гемодиализын эмчилгээнд хамрагддаг. Бөөрний архаг дутагдалтай өвчтөнүүдийн хувьд энэ төрлийн эмчилгээнд долоо хоног гурван удаа тогтмол ордог бөгөөд ийнхүү нэмэлт аппараттай болсноор  ачааллыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлж байна.

Ташрамд дурдахад ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зохицуулагдах бөөр, шээсний замын хорт хавдрын эмийн эмчилгээг 732 мянган төгрөг, өдрийн эмчилгээг 500 мянган төгрөг, хэвтүүлэн эмчлэх мэс заслын тусламж, үйлчилгээнд ашиглагдах багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 2.2 – 5.3 сая төгрөг байдаг бөгөөд үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан ажиллаж байна.
2022 оны эхний 10 сарын байдлаар бөөр шээсний замын тусламж, үйлчилгээний 327 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл