ЦССҮТ дээр 2016 оны 1 сарын 18-22-ны өдрүүдэд “ЭМСХХ-5”-ын санхүүжилтээр “Эмнэлзүйн цус сэлбэлт”, “Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх нь” сэдэвт 3.0 багц цагийн сургалт, “Цусны албаны технологийн шинэчлэл, цаашдын чиг хандлага”сэдэвт үндэсний семинар боллоо.
Энэхүү сургалт, семинараар ЦССҮТ, орон нутгийн 26 Цусны салбар төвийн эрхлэгч эмч, мэргэжилтнүүдэд ДЭМБ-ын олон улсын сургалтын хөтөлбөрийн дагуу сургалт явуулж, Монгол улсын Цусны албанд 2016 оноос шинээр нэвтэрч буй технологи, ЭМС сайдын шинэчилсэн тушаал, журам зааврыг танилцуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэдээлэл солилцлоо.
Үндэсний семинарын үеэр 2015 онд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан Цусны салбар төвүүдийг шалгаруулан өргөжлөл, мөнгөн шагналаар шагналаа. Үүнд:Тэргүүн байр Дархан-Уул, дэд байр Орхон, гутгаар байранд Өвөрхангай аймаг, Хөвсгөл аймгийн Цусны салбар төвүүд тус тус шалгарсан байна.