Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

"Төсвийн төлөвлөлт, санхүүгийн тайлагналын ажлын уялдааг сайжруулах, мэргэжил арга зүйгээр хангах” сэдэвт сургалт болж байна



Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн газраас аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй эдийн засагч, нягтлан бодогч нийт 280 гаруй санхүүгийн ажилтнуудад “Төсвийн төлөвлөлт, санхүүгийн тайлагналын ажлын уялдааг сайжруулах, мэргэжил арга зүйгээр хангах” сургалтыг 2022 оны 12 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Сургалтын үйл ажиллагааг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нээж үг хэлж, салбарын бодлогын чиглэл, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, цаашид төсөв, санхүүгийн сахилга батыг дээшлүүлж ажиллах чиглэл өглөө. 

Эрүүл мэндийн салбарын санхүү, эдийн засгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах энэхүү сургалтад Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар, Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар, Төрийн сангийн газраас Монгол улсын 2023 оны төсвийн бодлого, чиглэл, Төрийн сангийн санхүүжилт, тайлагналын ирээдүйн төлөв, Төрийн сангийн цахим шинэчлэлийн талаар мэдээлэл хийж хамтран оролцож байна.

Мөн Төрийн худалдан авах ажиллагааны газраас Төрийн худалдан авах ажиллагааны эрхзүйн шинэчлэл, цахим тендер, ерөнхий гэрээний талаар,  АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсээс Авилга, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай мэдээллийг тус тус хийж ажиллалаа.



Холбоотой мэдээ, мэдээлэл