Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн яамны албан хаагчдад “жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө”-г танилцууллаа



Салбар дундын стратеги төлөвлөгөө танилцуулах арга хэмжээ өнөөдөр Эрүүл мэндийн яаманд боллоо. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ салбар дундын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлд эрүүл мэндийн яам манлайлж ажиллахаа илэрхийлсэн юм. Стратеги төлөвлөгөөний “Охид, хөвгүүд, эмэгтэй эрэгтэй хүмүүст эрүүл, аюулгүй амьдрах, сурч боловсрох тэгш боломж бүрдүүлнэ”, “Эдийн засгийн хүрээнд жендэрийн тэгш боломж, тэгш оролцоог дэмжинэ”, “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход жендэрийн тэгш оролцоог хангана” 1, 2, 5 дугаар зорилтын 22 арга хэмжээг Эрүүл мэндийн яам хариуцаж хэрэгжүүлэхээр тусгагдсан байна.


 
Салбар дундын стратеги төлөвлөгөөг Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Б.Онон, Ажлын албаны Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа нар танилцуулсан бөгөөд арга хэмжээнд яамны 30 гаран албан хаагчид оролцлоо.
 
Ташрамд дурдахад тус яам салбарт баримтлах жендэрийн бодлогоо 2021 онд баталсан бөгөөд бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд 11 жендэрийн мэргэжилтнийг жендэрийн дүн шинжилгээ хийх аргазүйд сургаж, бэлтгээд байгаа юм.



Холбоотой мэдээ, мэдээлэл