Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

БЗДХ, ХДХВ/ДОХ-ын асуудлаарх үндэсний VIII чуулган болж байна



БЗДХ, ХДХВ/ДОХ-ын асуудлаарх үндэсний VIII чуулганыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Туушин зочид буудалд зохион байгуулж байна.
                                                                                                                
Энэ удаагийн чуулганаар БЗДХ, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, эмчилгээ, тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэх, олон улсын донор байгууллагуудын санхүүжилтээс Засгийн газрын санхүүжилтэд шилжих, Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжих “Шилжилтийн үеийн санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах”-д тулгамдаж буй асуудал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тоймлон, зөвлөмж гаргахаар чуулж байна.



Чуулганд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд болон УИХ-ын Нийгмийн Бодлогын Байнгын Хороо, БСШУЯ, ХЗДХЯ болон бусад холбогдох төрийн байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн болон олон улсын донор  байгууллагууд, ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сан, нийслэл, дүүрэг, хөдөө орон нутгийн засаг захиргааны, төрийн,  болон иргэний нийгмийн  байгууллагуудын төлөөлөл болсон 200 хүн оролцож байна. 

Чуулганы онцлог давуу тал нь БЗДХ, ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны өнгөрсөн хугацааны ололт амжилт, тулгамдаж буй асуудлыг орон нутагт олон салбарын оролцоог ханган, төр,  төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл, ажил олгогчид хамтран хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон Үндэсний хэмжээний урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлж, үр дүн шийдвэрийг нэгтгэн нэгдсэн зөвлөмжийг боловсруулан, хэлэлцэж байгаа явдал юм.  
  

 
Дэлхий дахинд ХДХВ/ДОХ шалтгаанаар болон шалтгаант хамаарал бүхий өвчнөөр анх ДХВ/ДОХ бүртгэгдсэнээс хойш 40,1 сая, 2021 онд 650,000 иргэн нас бараад байна. Манай улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 344 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байгаа бөгөөд ХДХВ/ДОХ-той 58 иргэн нас баржээ. 









Холбоотой мэдээ, мэдээлэл