Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль гардуулав



Өнөөдөр төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Монгол Улсын газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан цол, Хүний гавъяат эмч цол, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль шагналыг гардуулж өглөө.

“Хүний гавьяат эмч”- ээр  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч О.Солонго, Дэльфин Эйч эмнэлгийн захирал Г.Дашбалжин, Өмнөговь аймгийн Номгон сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч С.Буянцэцэг.
“Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан”-аар Монголын анагаах ухааны академийн академич, УИХ-ын гишүүн асан, Эрүүл мэндийн сайд асан Д.Туяа.
“Алтан гадас одон”-оор хүүхдийн их эмч Д.Энххүрээ, Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн мэс заслын сувилагч С.Цэндсүрэн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга  Ц.Эрдэмбилэг, Эрүүл Мэндийн Яам, Улсын онцгой комисс эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр
“Цэргийн хүндэт медаль”-аар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн  Зүрх судасны эмч Г.Очирчимэг.
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Аюурвед-Энх эмнэлгийн сувилагч Ч.Даваахүү нар шагнагдлаа.

Эрүүл мэндийн салбарын хөгжил, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх олон жилийн хөдөлмөр зүтгэлээ төр түмэндээ үнэлүүлэн шагнал хүртсэн  эмч, сувилагч нартаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
 
 
  
  

 
  

 
 
 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл