Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар БНСУ-д мэргэшил дээшлүүлж байна 



Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь 2017 оноос эхлэн гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор эмнэлгүүдтэй гэрээ байгуулж, шилдэг эмч нарын багийг дүүрэгтээ урьж ажиллуулан өөрсдийн эмч мэргэжилтнийг чадавхжуулж, тэднийг богино болон дунд хугацааны ажлын байрны сургалтуудад мэргэжилтнүүдийг багаар нь хамруулахыг зорин олон ажлуудыг хэрэгжүүлж байна. 

Энэ хүрээнд Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын эмч Б.Цолмон мэс заслын сувилахуй чиглэлээр, Хэвлийн хөндийн мэс заслын сувилагч Э.Болормаа нь мэс заслын сувилахуй чиглэлээр, Дүрс оношилгооны эмч Х.Ахмейр компьютер томографаар тус тус мэргэшил дээшлүүлэхээр 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 45 өдрийн богино хугацааны сургалтад хамрагдахаар БНСУ-ын "Улсан сити" эмнэлгийг багаараа зориод байна. 

Тэд эхний гурван өдрийн байдлаар өвдөгний үе солих гурван хагалгаа, түнхний үе солих, дунд чөмөгт ясны хүзүүний доод хэсгийн хугарал бэхлэх, шууны хугарал бэхлэх, тойгны хугарал бэхлэх зэрэг мэс заслуудын арга, туршлагаас суралцжээ.
Тус эмнэлэг нь Гэмтэл, Мэс засал, Дотор, Нөхөн сэргээх, Яаралтай тусламжийн чиглэлээр дагнан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг аж. Орон тооны хувьд 45 эмчтэй бөгөөд тэдгээрийн 20 нь мэс засалч, бусад 25 нь дотор, дүрс оношилгоо, нөхөн сэргээх, яаралтай тусламжийн эмч нар байдаг байна. 


 

Холбоотой мэдээ, мэдээлэл