Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дэлхийн жишигт хүрсэн дуслын шингэн эмийн үйлдвэр нээгдлээ


   Монгол Улсын томоохон эм үйлдвэрлэгч “Мөнхийн тун”,  “Цомбо”, “Монос Фарм” “Нахиа Импэкс” компаниуд хамтран  2013 онд дуслын шингэн эмийн үйлдвэр байгуулах төслийг  санаачлан “Энхийн шүүдэр” ХХК-ийг  хамтран хөрөнгө оруулж байгуулсан  түүхтэй.Монгол Улсын Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилго дэвшүүлж гадаад дотоодын зах зээлээс санхүүгийн эх үүсвэр бүрдүүлснээр  “Энхийн шүүдэр”   дуслын шингэн эмийн үйлдвэр  нээлтээ хийлээ.

    Энэхүү үйлдвэр нь үндэсний хөрөнгө оруулалт бүхий, олон улсын шаардлага хангасан, бүрэн автоматжуулсан дуслын шингэн эм үйлдвэрлэх зориулалттай иж бүрэн цогцолбор  бөгөөд олон улсын стандартын шаардлагын (international GMP) дагуу барилга, тоног төхөөрөмж, технологи ашиглаж байгаа учраас бүтээгдэхүүн нь ч мөн дэлхийн жишигт хүрсэн гэдгийг  “Монос групп”-ын Ерөнхийлөгч  Л.Хүрэлбаатар  онцолж байлаа.

 

     Үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд цагт 4,500-5,000 уут, жилд 24,000,000 уут дуслын шингэн  үйлдвэрлэхээс гадна 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж түүний 80 орчим хувь нь үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон бүтээгдэхүүн байна.  Манайх Монгол улсын эмчилгээнд хэрэглэгддэг бүх төрлийн дуслын шингэн эм,  гемодиалезийн буюу бөөрний дутагдлын үед хэрэглэх шингэн эм болон тусгай технолгиор бэлтгэдэг шингэн эм зэрэг төрөл бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдгийг  “Нахиа импекс” ХХК-ийн  үйлдвэрлэл эрхэлсэн захирал  Г.Тайванбат онцолсон юм.

     Монгол Улсын хамгийн том эмийн үйлдвэр гэж тодорхойлж болохоор уг үйлдвэр нь  нийт 13.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр боссон бөгөөд, Чингис бондын санхүүлжилтээс 5.8 тэрбум төгрөгийн зээл авсан байна.

 

 

   “Энхийн шүүдэр” дуслын шингэн эмийн үйлдвэр ийнхүү ашиглалтанд орсноор  үндсэний үйлдвэрлэлийн, олон улсын чанарын шаардалга хангасан дуслын эмийн шингэнийг дотоодын зах зээлд нийлүүлж үнийн уян хатан бодлого баримтална, дотоодын зах зээлд ижил төрлийн импортын бүтээгдэхүүн бараг 50 хувь эзэлдгийг тооцвол үүнийг орлох, улмаар валютын гадагш урсгалыг багасгана, бүтээгдэхүүнээ ойрын 2-3 жилдээ экспортонд гаргаснаар улсын валютын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлнэ, олон улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрлэлийг Монголд эрхэлж нэвтрүүлснээр энэ салбарт орчин үеийн технологи, инновацийн шинэ босго түвшинд авчирч үйлдвэрлэлийн дэвшилтэт туршлага дадлыг бий болгох аж. Тус үйлдвэрийн нээлтэд ЭМСЯ-ны ТНБД С.Ламбаа,   Аж үйлдвэрийн яамны ТНБД Д.Нямхүү болон үндэсний хөрөнгө оруулагчид оролцсон юм.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл