Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Ирээдүйд чиглэсэн эрүүл мэндийн стратегийн хэлэлцүүлэг-өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг болно



Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын төлөөллийг хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 21-23- ны өдрүүдэд зохион байгуулах Ирээдүйн төлөөх стратегийн хэлэлцүүлэг”-ийн талаар мэдээлэл солилцлоо.
Уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Эрүүл Монгол хүн төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн, Эрүүл Мэндийн Яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, ДЭМБ-ын НДББ-ийн Мэдээлэл, Стратеги, Инновацийн газрын зохицуулагч Эми Кауторн, мэргэжилтэн Фанетте Брандалак болон бусад албаныхан оролцлоо.
 
 

Ирээдүйд чиглэсэн эрүүл мэндийн стратегийн хэлэлцүүлгийн зорилго нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх явдал бөгөөд энэхүү хэлэлцүүлгээр ирээдүйд бий болох өөрчлөлтийг урьдчилан харж, өөрчлөлтийн хөтөлбөрийг боловсруулж, хөгжүүлэхэд чиглэсэн арга зүйд суралцах юм.
Энэхүү арга хэмжээг дэмжин ДЭМБ-ын НДББ-ийн Мэдээлэл, стратеги инновацийн газрын зохицуулагч хатагтай Эми Кауторн болон мэргэжилтэн Фанеттэ Брандалак нар 11 сарын 13-24-нд Монгол Улсад ажиллаж, Олон улсын ирээдүй судлалын мэргэжилтнүүд семинарыг чиглүүлнэ.

Холбоотой мэдээ, мэдээлэл