Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн салбарынхан цахим шилжилт, шинэ технологио танилцууллаа



Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд салбар дундын болон аж ахуй нэгж, иргэдийн оролцооны шинэ хандлагыг бий болгох, эрүүл мэндийн байгууллагуудын цахим шилжилтийн үйл явцад дэвшил гаргах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор НЗДТГ, НЭМГ хамтран зохион байгуулсан буй “Ub healthe care week” үзэсгэлэн гурван өдөр болж дууслаа.
Тус үзэсгэлэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагууд, Мэдээлэл технологийн компаниуд болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн шинэ технологи, менежментийг танилцуулан туршлага солилцсон байна.



Нээлтийн арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Эрүүл мэндийн салбарт бодлогоор хэрэгжүүлж буй олон шинэчлэлийн ажил өнөөдрийн үзэсгэлэнд танилцуулагдаж байна. Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээр эмнэлгүүд ард иргэдэд тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэвэл санхүүжилт их авдаг болсон. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд бие даан хөгжих, техник технологио шинэчлэх, эмч, мэргэжилтнүүдийн цалин урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэх мэт маш олон эерэг үр дүн гарч байна. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн байгууллагууд 259 ажилчинд байрны урьдчилгаа болох 20-30 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг олгон эмч, мэргэжилтнүүд байрандаа эхнээсээ орсон бол эмнэлгүүд эмч, ажилчдынхаа цалинг 10-50 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн байна.
Бид эрүүл мэндийн салбарыг зөвхөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг гэж л ойлгож, эмнэлгийг шүтэх тогтолцоотой байсан бол одоо цаг үе өөрчлөгдөж, өвчин тусахаас нь өмнө урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх тал дээр анхаарал хандуулж ажиллаж байна. ” гэдгийг энэ үеэр онцоллоо.



Үзэсгэлэнгийн өдрүүдэд “Эрүүл мэндийн удирдлага, эдийн засаг”, “Улаанбаатар хотын хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болж, 20 орчим илтгэл хэлэлцүүлжээ.   





Холбоотой мэдээ, мэдээлэл