Эрүүл мэнд,спортын яамны харъяа байгууллагын дарга захирлуудтай Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар болон яамны удирдлагууд уулзаж цаг үеийн болоод шийдвэрлэх асуудлын талаар ярилцаж зарим үүрэг чиглэлийг өгсөн юм. Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарын хувьд тулгамдаад байгаа асуудал байхгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгааг эмнэлгийн удирдлагууд хэлж байлаа.
Улаанбурханы тохиолдын тоо сүүлийн хоёр долоо хоногийн байдлаар нэмэгдэх хандлагтай байгаа тул үзлэг оношилгоонд анхаарах, томуу томуу төст өвчний гаралт сүүлийн долоо хоногийн байдлаар амбулаторийн нийт үзлэгт эзлэх хувь 6,8 хувьтай байгааг мэдээлээд илрүүлэг үзлэгт онцгойлон анхаарч ажиллахыг анхааруулсан юм.
Уламжлалт сар шинийн баяр ойртож буйтай холбогдуулан тусламж үйлчилгээний тасралтгүй байдал, чанар, бэлэн байдалд анхаарлаа хандуулж ажиллах, эмч мэргэжилтний бэлэн байдлыг хангах холбоо барих утас гэрийн хаяг зэргийг баталгаажуулах, алсын дуудлагаар явах алсын зайн оношилгоо зөвлөгөө өгөхөд шаардлагатай машин эм хэрэгсэл, тоног төхөөрөжөөр хангах, Хөрөнгө орлогын мэдүүлгийг эмнэлгийн дарга нарт хуулийн хугацаанд нь гаргаж өгөх зэргийг анхаарч ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар үүрэг болголоо.