Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

С.Энхболдын урилгаар ирсэн ДЭМБ-ын эм, вакцины асуудал хариуцсан баг ЭЭХХЗГ-т эмийн чанарын үнэлгээ хийхэд туслах, сургах чиглэлээр ажиллалаа



Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнгөрсөн тавдугаар сард болсон Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 75 дугаар чуулганд оролцох үеэрээ ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Тедрос Гебрейусуст Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагааг товч танилцуулж, уг агентлагийн үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ДЭМБ-ын шинжээчдийн багийг Монгол Улсад томилон ажиллуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах  хүсэлт тавьсан билээ.  Уг хүсэлтийг ДЭМБ-аас хүлээн авч, ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсээс Эрүүл мэндийн тогтолцооны газрын эм, вакцины асуудал хариуцсан зохицуулагч Жинхо Шинээр ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсад 2022 оны 11 сарын 14-18-ны өдрүүдэд ажиллалаа.

Тэгвэл өнөөдөр дээрх багийн хамт олон УИХ-ын тамгын газрын Хууль, эрх зүйн газрын ахлах зөвлөх Ж.Чимгээ,  Нийгмийн бодлогын байнгын хорооны нарийн бичгийн дарга Г.Нямсүрэн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эм Эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа болон бусад албаныхантай уулзаж, “Эмийн үнэ, хуурамч болон стандартын бус эмийн чиглэлээр ДЭМБ-аас баримталж буй бодлого” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа. 



Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Монгол Улсын Их хурлаас эмчилгээ, оношлогоонд хэрэглэж буй эмийн чанар, аюулгүй байдалд анхаарал хандуулж, Хянан шалгах түр хороог байгуулан ажиллаж байна. Мөн Засгийн газраас Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Хуулийн өөрчлөлтөөр эмийн үнэ болон эмийн чанар, аюулгүй байдлын холбогдох зохицуулалтыг хийх шаардлага үүсч байгаа тул эмийн үнэ, стандартын бус эмийн талаар ДЭМБ-аас баримтлаж буй бодлогын талаар мэдээлэл хийх бидний хүсэлтийг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Та бүхнээс өгсөн зөвлөмж, саналыг  хуулийн төслийг боловсруулахад ашиглах болно.” хэмээлээ. 

Тус баг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагаатай танилцаж, Эмийн зохицуулалтын байгууллагын үйл ажиллагааны үнэлгээг ДЭМБ-ын аргачлалын дагуу хийх дадлага, сургуулалтыг зохион байгуулж байна.
Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт дараах есөн чиглэлээр үнэлгээг хийхэд туслах, сургах чиглэлээр ажиллажээ. Үүнд:
  1. Үндэсний хэмжээний зохицуулалт
  2. Эмийн бүртгэл
  3. Гаж нөлөөний тандалт буюу аюулгүй байдал
  4. Зах зээлд гарсны дараах тандалт
  5. Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл
  6. Чанарын хяналт
  7. Лабораторийн шинжилгээ
  8. Эмнэлзүйн туршилт
  9. Вакцины нэгж цуврал чөлөөлөх зэрэг үнэлгээг хийжээ.
Энэхүү үнэлгээг хийснээр эмийн зохицуулалтын чиглэлээр Монгол улс ойрын жилүүдэд нэн тэргүүнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн төлөвлөгөөг гаргаж, олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах чухал ач холбогдолтой юм. ДЭМБ-ын аргачлалын дагуух үнэлгээг манай улс 2-4 жилийн давтамжтай хийдэг болно.








 

Холбоотой мэдээ, мэдээлэл