Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

21 аймаг, нийслэлийн 47 эрүүл мэндийн байгууллагад 258 ширхэг тэргэнцэр олголоо



Өчигдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, саадгүй хүргэх зорилгоор олон улсын байгууллагын дэмжлэгээр 21 аймаг, нийслэлийн 47 эрүүл мэндийн байгууллагад 258 ширхэг тэргэнцэр олгох үйл ажиллагаа боллоо.
Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа, Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Б.Долгорсүрэн, Дэзэрэт Олон Улсын энэрлийн байгууллагын захирал Д.Пүрэвжаргал болон эмнэлгийн удирдлагууд оролцлоо.



Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн арга Ц.Эрдэмбилэг “Эрүүл мэндийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид онцгой анхаарч Хэнийг ч үл орхигдуулахгүй байх зарчимд нийцүүлэн ажиллах”-ыг эмнэлгийн удирдлагуудад онцгойлон захилаа.
       
Ташрамд дурдахад Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид 2009 онд нэгдэн орж, 2016 оноос “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийг баталсан.            Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 116 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Эрүүл мэндийн яамны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/174 дүгээр тушаалаар байгуулан ажиллаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл нь сүүлийн хоёр жил коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын үеийн тусламж, үйлчилгээнд түлхүү анхаарч, цар тахалтай холбоотой хил гаалийн нөхцөл байдалд эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал үүсэх үеийн холбогдох зохицуулалтыг хийж ажилласан бол 2022 оны хоёрдугаар хагас жилд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 33 дугаар тэмдэглэлийн хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээнд түлхүү анхааран ажиллаж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл