Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

 Даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалахад онцгойлон анхаарч ажиллаж байна



Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт, түүний үр шимийг хүртэх явцад үүсч буй хүндрэл, бэрхшээлийг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор Авлигатай тэмцэх газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ-ИРГЭНИЙ ХЯНАЛТ-ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт АТГ, ЭМЯ, ЭМДЕГ-ын удирдах албан тушаалтнуудаас гадна улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 400 гаруй эмч, мэргэжилтнүүд онлайнаар оролцож байна. Энэ үeэр Эрүүл Мэндийн Даатгалын Eрөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг үзүүлэхэд учирч буй хүндрэл, бэрхшээл, ололт, амжилт сэдвээр танилцуулга хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.



ЭМДЕГ-аас даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Үүний нэг илрэл нь иргэний хяналтын систeмийг нэвтрүүлэн Эрүүл мэндийн байгууллагаас авч буй тусламж, үйлчилгээгээ иргэн өөрөө хянах боломжтой болсон явдал юм.
Тусламж, үйлчилгээний чанар болон төлбөрт хяналт тавьж, нэмэлт төлбөр болон өвчний түүхэнд бичигдсэн эм, эмнэлгийн хэрэгслийг гаднаас авчруулах зэрэг даатгуулагчийг санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх хүрээнд бид иргэдийн гар утсанд авсан тусламж, үйлчилгээнийх нь мэдээллийг сар бүр мессежээр илгээж эхэлсэн. 
Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн нэхэмжлэлүүдийг хянаж үзээд давхар хянах шаардлагатай гэж үзсэн 72 мянган нэхэмжлэхийг тусламж, үйлчилгээ авсан иргэдийн гар утсанд илгээсэн.
Ингэснээр ЭМД-ын сангийн мөнгөн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, иргэд илүү чанартай тусламж, үйлчилгээ авч, санхүүгийн эрсдэлгүй эрүүл мэндийн тусламж авах зэрэг эерэг үр дүн гарч эхэлсэн юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл