Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

"Сүрьеэ болон ям өвчний хяналт төсөл"-ийн хамтарсан зохицуулах хорооны хоёрдугаар хурал боллоо



“Сүрьеэ болон ям өвчний хяналт” төслийн хамтарсан зохицуулах хорооны хоёрдугаар хурал өнөөдөр боллоо.
Хуралд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, Жайка-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, Төслийн ахлах зөвлөх Такаши Кимура, Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны зөвлөх Б.Буянхишиг, ХААИС болон бусад эмч, мэргэжилтнүүд оролцлоо.



Энэ үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Төслийн хүрээнд сүрьеэ болон адууны ям өвчний эрсдэлийн үнэлгээг хийх аргачлалыг боловсруулж, ХӨСҮТ-ийн эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ЭМЯ-ны Анагаах ухааны ёс зүйн хорооноос зөвшөөрөл авч, үнэлгээг эхлүүлээг эхлүүлээд байна. Энэ хугацаанд малын ям болон сүрьеэгийн тандалтын шинжилгээнд Улаанбаатар хотоос сонгогдсон өрхүүдийг оруулаад байна.” гэдгийг онцоллоо.

Хурал танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд төслийн явц, анхаарах асуудлыг хэрэгжүүлэгч байгууллага бүрээр авч хэлэлцэх, хэрэгжүүлэлтийн талаар санал солилцлоо.







Холбоотой мэдээ, мэдээлэл