Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө олон улсын зөвлөгөөн боллоо


     Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөн  өнөөдөр боллоо. Энэхүү зөвлөгөөнд  Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын  сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, УИХ-ын  гишүүн  С.Оюун, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянтогтох, НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази Номхон  далайн бүсийн  захирал,  Даниэль Түүл болон бусад албаны зочид төлөөлөгчид оролцлоо.  

 Энэхүү зөвлөгөөнийг Эрүүл мэнд, спортын  сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар нээж хэлсэн үгэндээ:

 

“ДЭМБ-аас эрүүл мэндийн 10 эрсдэлт хүчин зүйлд агаарын бохирдлыг оруулсан байна. Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгалын замын эмгэг ихэсдэг бөгөөд үүнд хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс илүү өртдөг. Дэлхийн олон улс оронд хийгдсэн судалгаагаар агаарын бохирдол нь  хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг нэмэгдүүлж байна. Тухайлбал, амьсгал, зүрх судасны өвчин харшлын эмгэг, удамшлын эмгэг, төрөлхийн гаж хөгжил, хавдар, нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүүхдийн бие махбодын өсөлт, хөгжил, физиологийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, дархлалын түвшинг бууруулдаг болохыг тогтоосон байна хэмээн онцолж байлаа.

       Мөн зөвлөлгөөнд оролцогчдод хандан  УИХ-ын даргын  илтгээлтийг УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянтогтох уншиж танилцуулсан юм.  Тэрээр илгээлтэд  Монгол Улсын Засгийн газраас  агаарын бохирдлын гол эх үүсвэр  болсон гэр хорооллыг барилгажуулах, сайжруулсан болон  хийн түлш хэрэглэх  зэрэг томоохон  төслийг санаачлан хэрэгжүүлсээр байгаа хэдий ч  төдийлөн буурахгүй,  Монгол Улс нь агаарын бохирдол өндөртэй орны тоонд багтаж энэ нь хүний эрүүл мэндэд  сөргөөр нөлөөлсөөр байна.  Агаарын бохирдол нь  хүн амын эрүүл мэндэд тэр дундаа  эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж хүүхдийн  оюун санаа сэтгэн бодох  чадвар  өсөлт хөгжилтийг  бууруулах  нөөөлтнй байдгийг  олон улсын болон  манай орны эрдэмтэд  судлаачдын хйисэн  судалгааны дүн харуулж байна. Энэхүү томоохон зөвлөгөөнөөс  эх хүүхдийн эрүүл мэндэд  агаарын бохирдлын  үзүүлж байгаа сөрөг  нөлөөг бууруулах  чиглэлээр  салбар хоорондын учлдааг хангасан хэрэгжихүйц үр дүнтэй зөвлөмж гаргах нь чухал хэмээн  илтгээлтдээ УИХ-ын дарга З.Энхболд онцолсон байна.  

 

     Зөвлөлгөөнийг ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа удирдан явуулсан бөгөөд,   зөвлөгөөн  хоёр үндсэн хэсгээс бүрдэж  “Монгол Улсын  агаарын бохирдлын өнөөгийн байдал, олон улсын туршлага”, “Нотолгооноос үйл ажиллагаанд-Агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд  үзүүлэх нөлөө, бууруулах арга зам”  сэдвийн хүрээнд эрдэмтэн  судлаачид  илтгэл тавьж  хэлэлцүүлсэн юм.

      Монгол улсад 1976 оноос хойш гадаад орчны агаарт азотын давхар исэл, хүхрийн хоёрч исэл, нийт тоосны хэмжээг шинжилж, хянаж ирсэн бөгөөд хотжил, үйлдвэржилт, бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж улмаар хүн амын шилжилт хөдөлгөөн, хотын гэр хорооллын оршин суугчдын тоо нэмэгдсэнтэй уялдуулан хүрээлэн буй орчны агаарын чанарын асуудал нь орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж, 1980 оноос эхлэн агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх судалгааны ажлууд хийгдэж эхэлсэн байна.

Агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судалсан зарим судалгааны үр дүнг танилцуулъя.

-       1992 оноос хойш 4 удаа Улаанбаатар хотын агаар дахь тоос, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж нь хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөл, ялангуяа хүүхдийн гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл,  уушгины үрэвслийн нэг шалтгаан болж буйг судлан тогтоожээ;

-       1993-1995 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хүүхдүүд амьсгалын эрхтний өвчнөөр агаарын бохирдол багатай хот, суурингийн хүүхдүүдтэй харьцуулахад 7-8 дахин илүү өвчилж, арьс, салстын микрофлорын төрөл, нянгийн бүрэлдэхүүний (арьсны аутофлор, хамрын салстын нянгийн ургалт, кандид) үзүүлэлт Улаанбаатар хотод илүү байна;

-       УБ хотын хүүхдийн цусанд агуулагдах хар тугалганы дундаж хэмжээ 2000 онд 10 мкг/дл, 2006 онд 16.5 мкг/дл илэрч байсан бөгөөд хүүхдүүд ой тогтоолт буурах, анхаарал сулрал шинж тэмдэгүүд илэрч байгааг  тогтоожээ;

-       Орчны болон амьсгалаар ялгарах агаарын нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-ийн агууламж их байх нь хүүхдийн уушгины амьдралын багтаамжийг бууруулдаг болохыг 2011 онд баталсан байна.

Зөвлөлгөөний үеэр “Цэвэр агаар-эрүүл ирээдүй”  гар зураг, зохион бичлэгийн  уралдаанд түрүүлсэн сурагчдад шагнал гардуулсан юм.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл