Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дэлхийн диабетын өдрийг дэмжсэн ээлжит алхалт зохион байгуулагдлаа



Энэ жилийн чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг эрүүл мэндийн боловсролыг дэмжих уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 
Дархан-Уул аймгийн НЭ, Ховд аймгийн ЭМГ, БОЭТ болон Чингэлтэй дүүргийн ЭМТ-өөс хоёрдах жилдээ “Чихрийн шижин болон чихрийн шижингийн шалтгаант ретинопатийн тусламж үйлчилгээний загвар бий болгох” төслийн хүрээнд уг тэмдэглэлт өдрийг угтсан олон нийт, эрүүл мэндийн ажилтнуудад чиглэсэн цогц үйл ажиллагааг нэг сарын туршид орон нутгийн захиргаа, байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Эдгээр үйл ажиллагааны онцлог нь нүдний эрүүл мэнд, ялангуяа хараагаа хэрхэн хамгаалах, чихрийн шижин өвчтэй иргэд, тэдэнд үйлчилж буй эмнэлгийн ажилтан, мэргэжилтнүүдийн боловсролыг сайжруулахад чиглэж байна. 11-р сарын 12-ны өдөр зохион байгуулсан энэ жилийн алхалтад  1200 орчим хүн, 50 гаруй байгууллага оролцлоо.

 

Дархан-Уул аймгийн 28 байгууллагын 400 гаруй ажилтнууд, 100 гаруй иргэд алхалтад оролцжээ. Ахлалтыг өнгөрсөн оны шилжин явах цомын эзэд 7-р цэцэрлэгийн хамт олон Нэгдсэн эмнэлгийн хамт олонтой хамтран зохион байгуулсан байна.


 
Ховд аймгийн 15  байгууллагын 480 гаруй ажилтнууд алхалтанд оролцлоо. Алхалтын хамтаар байгууллагуудын дунд  АХА тэмцээн, олс таталт зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулсан байна.
 

 
Чингэлтэй ДЗДТГ, ЧДЭМТ хамтран  дүүргийн 1-24 дүгээр хороодын 18-35 насны  залуучуудын дунд явган аялал зохион байгууллаа. Уг аялалд  Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сувилагч нар аялагч нартай хамт алхангаа чихрийн шинжингийн эрсдэлийн үнэлгээний судалгаа авч зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан байна. Түүнчлэн дүүргийн БТСХ-оос "Нисдэг таваг"-ны тэмцээн зохион байгуулж 1, 2, 3-р байрыг шалгаруулж "Өргөмжлөл" дурсгалын зүйлээр шагнаж урамшуулжээ.




Холбоотой мэдээ, мэдээлэл