Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв БНСУ-ын Хьюндай Нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллана



Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн ерөнхий захирал Э.Галбадрах, БНСУ-ын “Хьюндай Нэгдсэн” эмнэлэгт зочлон эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ тус эмнэлгийн захирал Ким Бу Собтой уулзаж, хамтран ажиллахаар болжээ. 

Хьюндай Нэгдсэн Эмнэлэг нь 1998 онд байгуулагдаж, одоо 80 орчим мэргэжлийн эмч, 600 гаруй ажилтантайгаар үе мөч нуруу нугасны тасаг, тархи мэдрэлийн тасаг, нөхөн сэргээх эмчилгээний тасаг, ходоод гэдэсний дурангийн мэс заслын тасаг, эрүүл мэндийн үзлэг, зүрх судасны тасаг зэрэг 10 төрлийн мэргэжлийн тасаг нэгдсэн системээр эмчилгээ үйлчилгээг хүргэж ажиллаж байна. 

Ташрамд дурдахад, тус эмнэлэг нь 2009 оноос эхлээд Монголын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллаж, хэцүү хүнд амьдралтай хүмүүст 36 удаагийн 600 гаруй үнэгүй  мэс засал, 10,000 орчим хүнд үнэгүй үзлэг шинжилгээ хийсэн байна. Мөн Солонгост амьдарч буй гадаад ажилчид, оюутнууд, хууль бус оршин суугчдад эмчилгээ хийх бүрэн эрхийг БНСУ-ын ЭМНХЯ-ны зөвшөөрлөөр авсан байна. 

Холбоотой мэдээ, мэдээлэл