Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан өвөлжилтийг хүндрэл багатай даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авсаар байгаа билээ. Эрүүл мэндийн салбар нь хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалж, байгалийн ямар ч гамшиг, хүндрэлийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх хариуцлагатай, хүнд ажлыг хариуцаж байдаг.
Энэ ч утгаараа өнөөдөр эрүүл мэндийн тєвд эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулан ОБЕГ-аас 15 аймгийн 20 сумын эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай түргэн туламжийн УАЗ469 автомашиныг Улсын Онцгой комиссын дарга, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар гардуулан өглөө.
Хүнд үед сумын эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн парк шинэчлэл харьцангуй хангалт бага байгаа нь шийдвэрлэх тулгамдсан асуудлын нэг байсан. Монгол Улсын нийт нутгийн 90 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй болж, ихэнх хэсгээр єдєртєє 20-22 градус хүйтэн, шєнєдєє ихэнх нутагт 30-39 градус, зарим єндєрлєг уулс болон голуудын хєндийгєєр 40-49 градус, хангайн нурууны зарим уулархаг нутгаар 50-52 градус болж хүйтэрч, євєлжилтийн байдал хүнд байгааг энэ үеэр Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар хэллээ.
Түргэн тусламжийн автомашинтай болсон аймаг сумдын нэрс:
1. Архангай аймаг Цахир сумын ЭМТ
2. Архангай аймаг Эрдэнэмандал сумын ЭМТ
3. Баян-Єлгий аймаг Ногооннуур сумын ЭМТ
4. Баянхонгор аймаг Єлзийт сумын ЭМТ
5. Говь-алтай аймаг Дарви сумын ЭМТ
6. Говь-алтай аймаг Халиун сумын ЭМТ
7. Дорнод аймаг Булган сумын ЭМТ
8. Дундговь аймаг Єндєршил сумын ЭМТ
9. Завхан аймаг Асгат сумын ЭМТ
10. Завхан аймаг Баянтэс сумын ЭМТ
11. Ємнєговь аймаг Булган сумын ЭМТ
12. Сїхбаатар аймаг Дарьганга сумын ЭМТ
13. Увс аймаг Малчин сумын ЭМТ
14. Увс аймаг Давст сумын ЭМТ
15. Тєв аймаг Баянцогт сумын ЭМТ
16. Тєв аймаг Сэргэлэн сумын ЭМТ
17. Булган аймаг Тэшиг сумын ЭМТ
18. Ховд аймаг Мєнххайрхан сумын ЭМТ
19. Хєвсгєл аймаг Галт сумын ЭМТ
20. Хэнтий аймаг Дэлгэрхаан сумын ЭМТ