Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Өрхийн эмч нарын туршлага солилцох уулзалт болов


ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас 2011 оны 3 дугаар сарын 28-29-ны өдрүүдэд Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн өрхийн эмнэлгүүдийн төлөөллүүд, Сонгино хайрхан, Баянгол дүүргүүдийн эмч нарыг оролцуулсан өрхийн эмч нарын туршлага солилцох уулзалтыг Улаанбаатар хотод

хийв. Норвегийн Засгийн газрын НОРАД сангийн санхүүжилтээр “Эрүүл Мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа Норвегийн Тусламжийн байгууллага уулзалтыг хамтран амжилттай зохион байгуулсан байна. Монгол улсад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тухайн бүс нутгийн сум, баг, өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр хүргэдэг. Монгол улсын Засгийн газар, ЭМЯ-наас анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч, өргөн хүрээтэй бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, ЭМЯ-ны төсөв болон олон улсын, төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр хөдөө, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн барилга, багаж, тоног төхөөрөмжийг сайжруулах, эмч мэргэжилтнийг нь сургах, дадлагажуулах зэрэг чиглэлээр олон талт үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байна. Энэ удаагийн уулзалтаар Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн өрхийн эмнэлгүүдийн төлөөллүүд, Сонгино хайрхан, Баянгол дүүргүүдийн эмч нар өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсон, харилцан ярилцаж, ижил үйлчилгээ бүхий Баянгол дүүрэг, Сонгинохайрхан дүүргүүдийн зарим өрхийн эмнэлэг, ЭМШУИС-ийн сувилахуйн сургуулийн эмнэлзүйн лаборатори төв зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцлоо.

 

 

 

ЭТБХЗГ

Холбоотой мэдээ, мэдээлэл