Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сүрьеэ өвчинтэй тэмцэх стратеги боловсруулж байна



Монгол Улсад сүрьеэ өвчинтэй тэмцэх үндэсний стратеги төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэхээр олон улсын зөвлөхүүд ДОХ, сүрьеэ, хумхаатай тэмцэх Глобаль сангийн дэмжлэгээр ажиллахаар ирээд байна. Зөвлөхүүд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Эрүүл мэндийн Яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд нартай уулзаж, стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын явц болон Эрүүл мэндийн яамны зүгээс үзүүлэх дэмжлэгийн талаар санал солилцлоо. 
Энэхүү стратеги нь 2030 он гэхэд сүрьеэг устгах дэлхийн зорилттой уялдсан байхын зэрэгцээ манай улсын нөхцөлд байдалд тохирсон үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, төсөвтэй боловсруулагдах бөгөөд сүрьеэгийн халдварын илрүүлэлтийг сайжруулах, эмчилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх,  урьдчилан сэргийлэх ажлыг өргөжүүлэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх гэсэн үндсэн бүрэлдэхүүн хэсэгүүдтэй байх юм .      
Түүнчлэн Глобаль санд илгээх 2024-2026 оны санхүүжилтийн хүсэлтийг уг стратеги төлөвлөгөөнд тулгуурлан боловсруулж ирэх оны гурван сард багтаан илгээхээр төлөвлөн ажиллаж байна. 

Холбоотой мэдээ, мэдээлэл