Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭХЭМҮТ-д Хүүхэд судлал, Эх барих, эмэгтэйчүүд судлалын чиглэлээр 100 гаруй эмч шинээр элсэн суралцаж байна 


Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв нь  Хүүхэд судлал, Эх барих, эмэгтэйчүүд судлалын чиглэлээр төгсөлтийн дараах үндсэн, төрөлжсөн мэргэшлийн ба мэргэжил дээшлүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулсаар энэ жил 24 дэх зохион байгуулж байгаа. Тэгвэл 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “БАГШ ШАВИЙН БАРИЛДЛАГА” хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа. 
Энэхүү үйл ажиллагаанд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Ш.Алтантуяа, Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор Д.Энхмаа, Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Хүүхэд судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор Т.Болормаа, Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор Х.Цолмон, Стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор П.Жамьян, ЭХЭМҮТ-ийн Хүүхэд судлал, Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багш нар, шинээр элсэн суралцаж буй резидент эмч нар оролцлоо. 
Энэ хичээлийн жилд үндсэн мэргэшлийн сургалтад хүүхэд судлалаар 34, эх барих, эмэгтэйчүүд судлалаар 22, төрөлжсөн мэргэшлийн 25, мэргэжил дээшлүүлэх сургалтад 26 эмч шинээр элсэн суралцаж байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл