Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Төрийн байгууллага, албан тушаалтнаас иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх нь” сэдэвт сургалт боллоо



Эрүүл мэндийн Хөгжлийн төвөөс төрийн албан хаагчийн ажлын байранд тавигдах үндсэн ур чадвар, ажил мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.
Тус сургалтыг Монгол Улсын гавьяат хуульч, Төрийн албаны Тэргүүн зэргийн тэргүүн түшмэл Н.Чадраабал удирдан явуулсан бөгөөд “Төрийн байгууллага, албан тушаалтнаас иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх нь” сэдвээр лекц уншиж мэдлэг боловсролыг олголоо.
Тэрээр энэ үеэр “Төрийн албан хаагч бол өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, суралцагч байх ёстой”-г онцолж,  иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх, хариу өгөх, хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээ, тайланг ил тод мэдээлэх үүрэгтэйг анхаарууллаа. 
Үүнээс гадна Хэл шинжлэлийн ухааны магистр Б.Алтанцэцэг “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн  53 албан хаагч хамрагдсан юм. 

Холбоотой мэдээ, мэдээлэл