
"Өргөө Амаржих Газар" Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Сувилахуйн албанаас сувилагч, эх баригч мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлагыг сайжруулах, эерэг хандлага, эерэг сэтгэлгээ бүхий бүтээлч хувь хүн, баг хамт олныг хөгжүүлэх зорилготой "ХАНДЛАГА ӨӨРЧЛЬЕ - ХАМТДАА ХӨГЖЬЕ-II” урианы дор харилцааны ур чадварын сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтад Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн Харилцааны ур чадварын гэрээт, эмнэлзүйн чиглүүлэгч багш, дотрын сувилахуйн нийгэмлэгийн тэргүүн П.Наранцэцэг урилгаар лекц тавьсан бөгөөд тус арга хэмжээнд нийт 118 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн хамрагдлаа.