Тархины цус харвалт болон тархины судасны бусад эмгэгүүдийг ЭМД-ын сангаас 85-100 хувь хариуцна
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолд тархины цус харвалт болон тархины судасны бусад эмгэгүүдийг ЭМД-ын сангаас 85-100 хувь хариуцахаар тусгаж, даатгуулагч-иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс бүрэн сэргийлэхэд анхааран ажиллаж байна.
Монгол улсад сүүлийн жилүүдэд харвалт нь залуучуудын дунд 20-26%-ийг эзлэх болсон нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлттэй юм. Иймээс тархины харвалт үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх, харвалттай хүнийг эрт таньж цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлснээр тархины харвалтаас үүдэх үр дагавараас сэргийлэх боломжтой байдаг.